Энэ дуу бол Хятад хэлээр дуулагдсан сонгодог дуунуудын нэг. дууны шүлгийг Сүнь-И бичиж, хөгжмийг Вэн Чиши зохион, 1973 онд Чэнь Фэньлань хэмээх дуучин анх дуулж олны хүртээл болгосон хэдий ч 1977 онд Тайваний нэрт дуучин Дэн Лижюнь буюу Тэрэса Тэн дуулснаар сонсогчдыг байлдан дагуулсан байдаг. Тус дууг Тэрэса Тэнг дуулснаас хойш мөн Жан Гүөрүн /Leslie Cheung/, Мэй Яньфан /Anita Mui/, Лю Дэхуа /Andy Lau/ зэрэг Хятад байтугай дэлхий даяар алдартай маш олон одууд, үе үеийн уран бүтээлчид коверлож дуулж өнгөрсөн төдийгүй одоод хүртэл дуулагдсаар байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа