“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2 их наяд хүртэлх төгрөгийн ЭТТ Бондын анхдагч зах зээлийн захиалгыг 3 дугаар сарын 30-ны өдөр албан ёсоор эхлүүлсэн. Эхний үе шатанд нийт 600 тэрбум төгрөгийн бондыг төгрөгийн болон ам.долларын сонголттойгоор олон нийтэд санал болгон арилжаалж байгаа бөгөөд энэ шатны худалдан авах захиалга 4 дүгээр сарын 02-ны өдрийг дуустал үргэлжилнэ.

Бонд худалдан авагчид нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны ногдол ашгаа авахдаа нээлгэсэн Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй Үнэт цаасны компаниар дамжуулан бондыг худалдан авч болно. Энэхүү бонд нь дотоодын хөрөнгийн бирж дээр анх удаагаа гадаад валютаар буюу ам.доллароор гарч байгаа учраас ханшийн уналтаас хамгаалагдсанаараа давуу талтай юм.

Бондын санхүүжилт нь Тавантолгой дулааны цахилгаан станц, Нүүрс баяжуулах үйлдвэр, Усан хангамж, Төмөр зам зэрэг үндэсний томоохон бүтээн байгуулалтад зарцуулагдана. Дээрх бүтээн байгуулалтууд хийгдсэнээр компанийн үр ашиг илүү нэмэгдэж, 2025 он хүртэл нийт 11.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллахаар төлөвлөж байна.

Бондын Тэргүүлэх Андеррайтер БиДиСЕК ҮЦК-иар дамжуулан онлайнаар худалдаж авах заавар:

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа