- Сэтгүүлч
- 2021/04/02
- 591
Эрдэнэт үйлдвэрийн уурхайчдыг эхний ээлжийн вакцинжуулалтад хамруулж эхэллээ
Эрдэнэт хотод энэ сарын 24-нд коронавирусын батлагдсан тохиолдол илэрч, улмаар дархлаажуулалтын ажил эхэлсэн. БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн Вероселл вакцины 2000 тун Эрдэнэт хотод ирснээр 3-р сарын 26-наас вакцины эхний тунг голомтод ажиллаж байгаа алба хаагчдадаа хийсэн юм. Эхний вакцинжуулалтаас Эрдэнэт үйлдвэрт 250 тунг хуваарилж эмч, эрүүл мэндийн ажилтан, цагдаа, онцгой байдлын ажилтнуудаа дархлаажуулалтад хамруулсан бол энэ удаагийн 2500 вакцины 1, 2-р тун буюу 5000 вакциныг уурхайн ээлжийн ажилчдад хийж эхэллээ.
Вакцинжуулалтын явцын тухайд цагт ойролцоогоор 50 гаруй ажилтныг дархлаажуулж байна. Өдөрт 500 гаруй ажилтныг вакцинд хамруулахаар зохион байгуулалтын ажлыг төлөвлөжээ. Вакцин тариулсны дараа ч амны хаалт зүүх, гараа угаах, хүн хоорондын зайгаа барих хэрэгтэй гэдгийг мэргэжлийн байгууллагаас зөвлөж байна.
Э.Мөнх-Уянга
Санал болгох
-
Үндсэн хуулийн түүхэн хөгжил, хуульт ёсны үнэт зүйл, нийгмийн хөгжилд оруулсан хувь нэмэр, хөгжлийн чиг хандлагыг иргэн бүрд ойлгуулан таниулах, Үндсэн хуулиа т...
Сэтгэгдэл