- Сэтгүүлч
- 2021/04/02
- 479
Хотын стандартын удирдамж, арга зүйн баримт бичгийг 61 сэдвийн хүрээнд боловсрууллаа
Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хурал өнөөдөр болж, Хотын стандартын удирдамж, арга зүйн баримт бичгийг мөрдүүлэх тухай асуудлыг хэлэлцлээ. Хот байгуулалт, хот нийтийн аж ахуйн төсөл, арга хэмжээ, бүтээн байгуулалтын ажилд стандарт мөрдүүлж, бүтээн байгуулалтыг чанартай, үр ашигтай байх талаар удирдамж, арга зүйгээр хангах “Хотын стандартын удирдамж, арга зүйн баримт бичгийг 61 сэдвийн хүрээнд боловсруулсан. Үүнээс 14 нэр төрлийн баримт бичгийг 2020 онд мөрдүүлж эхэлсэн бол үлдсэн 47 баримт бичгийг Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийслэлийн хэмжээнд хийх хот байгуулалт, нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээнд мөрдүүлэх, стандартын хэрэгжилтэд хяналт тавих замаар тэдгээрт чанар стандартын шаардлагыг хангуулж байна.
Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын дарга С.Төмөрдулам “Нийслэлийн есөн дүүргийн орчны аюулгүй байдлыг 14 хоногийн хугацаанд судалж үзэхэд 5423 байршилд стандарт хангагдахгүй байгаа үр дүн гарсан. Бид ерөнхий боловсролын 230 сургуулийн гадна орчин, хүүхдийн тоглоомын 976 талбай, 470 барилгын гадны орчны аюулгүй байдал, зорчих хөдөлгөөнийг саадгүй нэвтрүүлэх боломжийг бүрдүүлэхээр 83 байршил, 71 авто зогсоолын стандартын шаардлагад нийцсэн эсэхэд судалгаа хийгээд байна. Хүүхдийн тоглоомын 976 талбайн ердөө 13 хувь нь стандартын шаардлага хангаж байгаа бол 637 буюу 65 хувь нь аюулгүй байдал төлөвлөлтийн норм дүрэм, стандарт хангаагүй. 2021 онд 119 байршлын барилгын гаднах хашааг шинэчлүүлэхээр Ажлыг хэсэг гарсан” гэсэн юм. Хотын дарга бүх зүйл стандартын дагуу байх ёстой. 103 агентлаг, харьяа байгууллага, 35 мянган төрийн албан хаагч үүнийг ягштал мөрдөх ёстой гэдгийг онцоллоо.
Санал болгох
-
Үндсэн хуулийн түүхэн хөгжил, хуульт ёсны үнэт зүйл, нийгмийн хөгжилд оруулсан хувь нэмэр, хөгжлийн чиг хандлагыг иргэн бүрд ойлгуулан таниулах, Үндсэн хуулиа т...
Сэтгэгдэл