- Сэтгүүлч
- 2021/04/09
- 697
Сү.Батболдын Засгийн газрын зөв шийдвэрийн үр дүн энэ Засгийн газарт 300 мянган төгрөг болж иргэн бүрт хүрлээ
Засгийн газраас Монгол Улсын иргэн бүрт 300 мянган төгрөг олгох шийдвэр гарч, иргэдийн данс руу түрүүчээсээ орж эхэллээ. Энэ нь ковидын үеийн хөл хориотой, эдийн засгийн хүндрэлтэй үед томоохон тус нэмэр болж байна. Хүн бүр, өрх бүрд хүрч буй эдийн засгийн гол энэ дэмжлэг нь 2012 онд Засгийн газар алсаа харсан зөв шийдвэр гаргасны үр дүн нь өнөөдөр Оюу толгойгоос төлөгдөхөөр болж байгаа юм. Сү.Батболдын Засгийн газар татварын цоорхойг хаах санаачилга гаргаснаар өнөөдөр Оюу толгой манай улсад татвар төлөх эрх зүйн нөхцөл байдал үүссэн. Рио Тинтод татварын давуу нөхцөл олгосон 1996, 2002 оны гэрээг цуцлах саналыг 2012 онд Сү.Батболдын Засгийн газар анх гаргаж шийдүүлсэн юм.
Үүнийг задалж тайлбарлая. Нидерландтай Монгол Улс байгуулсан давхар татварын гэрээ гэж 2002 онд байгуулсан. Тэр гэрээгээр Рио Тинто бага татвар төлөх байсныг нь Сү.Батболдын Засгийн газар цуцалж чадсан юм. Тэгээд Оюу толгойгоос авах татвар тэг байсныг 20 хувь болгож авахаар болсон. Тухайн үед Рио Тинто энэ татварыг төлөхгүй гэж Лондонгийн Арбитрт хандсан. Сү.Батболдын Засгийн газрын үед гарсан шийдвэрийн дагуу "Оюу толгой" манай талаас тавьсан актын дагуу татварын эхний төлбөрөө төлөх ёстой, үүрэгтэй болсон. Энэ дагуу өнгөрсөн хоёрдугаар сарын 25-наас эхлэн манай улсын төсөв рүү "Оюу толгой" ХХК нь татварын актаар нөхөн ногдуулсан 229.8 тэрбум төгрөгийн татварыг төлж эхэлсэн байдаг.
Ингээд Оюу толгойгоос орж ирсэн татварын мөнгөөр иргэн бүртээ 300 мянган төгрөг олгож байна гэсэн үг. Засгийн газраас Монголын иргэн бүртээ олгож байгаа энэ 300 мянган төгрөгийг олгох эх суурийг УИХ-ын гишүүн Сү.Батболд тавьсан хэрэг. Сү.Батболд Тавантолгойг та бидэнд өгсөн. Энэ удаа түүнд дахин талархъя. Алсаа харсан улс төрийн шийдвэр, зөв бодлого ингэж эдийн засгийн хүндхэн үед үр дүнгээ өгч байгааг харах сайхан байна.
Х.НЯМАА

Санал болгох
-
УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Ж.Золжаргал Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кшыштоф Бойкотой уулзла...
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Сэтгэгдэл