- Сэтгүүлч
- 2021/04/09
- 697
Коронавируст халдвараар нас барсан хүмүүсийн асуудлаар ЭМЯ-д зөвлөмж хүргүүллээ
Коронавируст халдвар (КОВИД-19)-тай холбоотой нас баралт нэмэгдэж байгаа тул нас барсан хүмүүс, тэдний гэр бүлийн эрхэм байдал, хүний эрх, хүсэл зоригийг хүндэтгэх, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Г.Нарантуяагаас Эрүүл мэндийн сайд С.Энхболдод 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 3/09 тоот зөвлөмжийг хүргүүлэв.
Уг зөвлөмжид:
- коронавируст халдвараар нас барсан хүмүүсийн цогцосыг хадгалах,
- цогцост эмгэг судлалын шинжилгээ хийх, оршуулах асуудлыг тусгайлан зохицуулах,
- нас барсан хүмүүсийн гэр бүлийн хүсэл зориг, ёс заншил, шашин шүтлэгийг хүндэтгэх,
- халдвар, хамгааллын дэглэмийг сахиулахын зэрэгцээ салах ёс гүйцэтгэх боломжийг дээд зэргээр бүрдүүлэх,
- цогцос хадгалах, оршуулахад шаардагдах байгууламж, хэрэгслийн нөөцөд хяналт тавих, бүрдүүлэх,
- нас барсан хүмүүстэй ажилладаг эрүүл мэндийн салбарын ажилтнуудыг халдвараас хамгаалах хувцас, хэрэглэлээр бүрэн хангах;
- хорих анги, асрамжийн газруудад эрсдлийг урьдчилан тооцоолж, бэлэн байдлыг хангах чиглэлээр эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллах асуудлуудыг тусгалаа гэж Хүний эрхийн үндэсний комиссоос мэдээллээ.
Санал болгох
-
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан хоёрдугаар сарын 20-ны өдрийн байдлаарх мэдээллээр Монгол орны нийт газар нутгийн 72 хувь нь цасан ...
-
Дорнод аймгийн Халхгол сумын II багийн “Хошуу бургас” гэдэг газар аймгийн төвөөс зүүн урд зүгт 330 км, сумын төвөөс баруун хойд зүгт 70 км зайд “Буйр” н...


Сэтгэгдэл