Ерөнхийлөгчид импичмент үзүүлж, хугацаанаас нь өмнө огцруулах асуудлыг хөндөхөөс аргагүйд хүрлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хугацаанаасаа өмнө огцрох болзлоо өөрөө хангачихлаа. Тэрбээр Ерөнхийлөгчид нэрийг нь дахин дэвшүүлэх боломжгүй гэсэн Цэцийн шийдвэрийн дараа улам улайрч, төрийн эрх мэдлийг авахын тулд юу ч хийхээс буцахгүй болоод байна. Тиймдээ ч өчигдөр МАН-ыг татан буулгах захирамжийг Улсын Дээд шүүхэд хүргүүллээ. Тэрбээр санасандаа хүрэхийн тулд ард нийтийг үймээн самуунд уриалж, цагдаа, жирийн иргэдийг хооронд нь мөргөлдүүлэхээр санаархаж эхэлснийг олон улстөрч хэлж, сэрэмжлүүлсээр байна. Өмнө ч тэрбээр залуусыг архидуулж, Төрийн ордон руу дайръя хэмээн уриалж, үймээн самуунд турхирч суусан билээ. Энэ үйлдэлд нь импичмент тооцох тухай яригдаад өнгөрсөн. Харин энэ удаад биеллээ олох нь. Тэгж байж л түүний төрийн эрх мэдлийг ямар ч аргаар хамаагүй авах гэсэн санаархлыг нь таслан зогсоож чадах бололтой.
Импичмент гэж юу вэ
Төрийн өндөр албан тушаалтанг эргүүлэн татах, хариуцлага тооцох үйл явцыг олон улсад импичмент гэдэг. Нэг үгээр, төрийн өндөр албан тушаалтнуудад /ерөнхийлөгч, шүүгч, парламентын гишүүдэд/ үзүүлдэг хариуцлага юм. Импичментээр өндөр албан тушаалтнуудыг бүрэн эрхийнх нь хугацааг дуусахаас өмнө эргүүлэн татаж, огцруулдаг.
Импичментийг төрийн өндөр албан тушаалтан төрд тэрсэлсэн, хахууль авсан, хүнд, хөнгөн гэмт хэрэг хийсэн, эрх зүйн бусад зөрчил гаргасан, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан зэрэг тохиолдолд хэрэглэдэг. Импичментийн гол ач холбогдол нь Үндсэн хууль болон эрх зүйт ёсонд аюул учрахад улс төрийн засаглалаар хамгаалдагт оршдог гэж тодорхойлсон байдаг.
Ерөнхийлөгчид импичмент үзүүлэх эсэхийг Цэц хэлэлцэж, УИХ дийлэнх олонхын саналаар шийдвэрлэнэ
Үндсэн хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулиудад Ерөнхийлөгч тангаргаасаа няцвал, Ерөнхийлөгчийн бүрэн эрхээ зөрчсөн, Үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл Үндсэн хуулийн Цэцэд хандаж, дүгнэлтийг УИХ хэлэлцэнэ. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчид импичмент үзүүлэх эсэх асуудлыг эхлээд Үндсэн хуулийн Цэц хэлэлцэж, түүний дараа УИХ дийлэнх олонхын саналаар хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой.
Үндсэн хууль: Гучин тавдугаар зүйл.

1. Ерөнхийлөгч Улсын Их Хуралд ажлаа хариуцна.
2.Ерөнхийлөгч тангаргаасаа няцаж, Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчвөл Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг үндэслэн Улсын Их Хурлаар хэлэлцэж, чуулганд оролцсон нийт гишүүний дийлэнх олонхын саналаар огцруулна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хууль: долоодугаар зүйл. Ерөнхийлөгч ажлаа хариуцах
1.Ерөнхийлөгч Улсын Их Хуралд жил тутамд үйл ажиллагааныхаа талаар танилцуулж байна.

2.Ерөнхийлөгч тангаргаасаа няцаж, Үндсэн хууль, бусад хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчсөн тухай асуудлыг Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны нэгээс доошгүй нь албан ёсоор тавибал Үндсэн хуулийн гучинтавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Улсын Их Хурал хэлэлцэж, Ерөнхийлөгчийг огцруулах эсэхийг шийдвэрлэнэ хэмээн заасан байдаг.
У.Тэргэл
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Сэтгэгдэл