- Сэтгүүлч
- 2020/06/09
- 761
ОБЕГ-ын хөгжмийн салбарын 15 жилийн ой энэ онд тохиож байна
ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Хөгжмийн салбарын 15 жилийн ой энэ онд тохиож байна. Анх 2005 онд Онцгой байдлын байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжихэд тухайн үеийн Аврах тусгай ангид хөгжмийн салааг байгуулан, анхны даргаар ахлах ахлагч И.Даваадоржийг томилон цахилгаан хөгжмийн “Тэнгэр” хамтлагийг салаандаа байгуулжээ.
Харин 2018 онд Үндэсний аврах бригад болон өргөжихөд хөгжмийн тусгай бүлэг нь салбар болон өргөжиж анхны даргаар ахмад А.Алтансүх томилогдсон байна. Өдгөө тус салбар нь 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа юм.
Байгуулагдсан цагаасаа хойш нийт 3999 удаагийн байгууллагын болон олон улсын арга хэмжээнд оролцсноос гадна 2017 онд зохион байгуулагдсан ОХУ-ын Дэлхийн үлээвэр хөгжимчдийн их наадамд 6 хөгжимчин оролцсон.
Мөн 2015 онд зохион байгуулагдсан “Монгол цэргийн жавхаа” улсын уралдаанд тусгай байр, 2016 онд тэргүүн байр, 2018 онд зохион байгуулагдсан Цэргийн хөгжмийн нэрт зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Долгорын Сандагсүрэн агсны нэрэмжит “Үлээвэр найрал хөгжимчдийн анхдугаар уралдаан”-д гутгаар байр эзэлжээ.
Түүнчлэн 2017 онд Аврах тусгай ангийн түүхт 50 жилийн ойд зориулан “Энхийн дуудлага”, 2019 онд Хөгжмийн салбарын аврагч-хөгжимчин, цахилгаан хөгжмийн “Тэнгэр” хамтлагийн дуучин, ахлах ахлагч Б.Дорждэрэмийн анхны бие даасан ““Энхийн элч” тоглолтыг тус тус “UB PALACE”-ийн концертын их танхимд амжилттай зохион байгуулсан юм.
Сургалтын тохилог байртай, дуу бичлэгээ хийдэг мэргэжлийн студитэй гээд тохижилт, бүтээлийн ажлыг ч ойгоо угтаад өрнүүлээд байна юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Санал болгох
-
Ариутгал халдваргүйтгэлийн бодис нь гадаргуу болон агаарт байгаа бактери, вирус, мөөгөнцөр зэрэг хортой бичил биетнийг устгахад ашигладаг бодис юм.
Сэтгэгдэл