Монгол Улсад хамгийн их нам хэссэн хүнээр С.Ганбаатар тодорлоо. Одоогоор хамгийн сүүлийн хоргодох байр нь АН болов.

Улс төрд олон удаа нам хэсч, орсон намаа хагалан бутаргадаг хүмүүсээс танилцуулъя.

Х.Баттулга: Тэр 2000 онд бие дааж нэр сонгуульд нэр дэвшиж байв. ИЗНН-д элссэн, гэвч УИХ-ын сонгуульд дэвших тойрог авахын тулд “Эх орон нам”-д орж байв. Удалгүй Ардчилсан намд орсон юм.

Г.Уянга: Иргэний хөдөлгөөнд байсан, нам бус байдлаар бие дааж Чингэлтэй дүүрэгт УИХ-ын сонгуульд дэвшсэн. АН-ын гишүүнээр элссэн. АН-аасаа гараад “Тусгаар тогтнол эв нэгдийн нам”-д орж, даргаар нь ажилласан. Хэсэг хугацааны дараагаар АН-д буцаж орсон. Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөхөөр ажиллаж байгаад ажлаа өгч АН-аас 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн. 

С.Ганбаатар: Эрс шинэчлэл, иргэний хөдөлгөөний гишүүн. Үндэсний соёмбо хөдөлгөөн болон Үндэсний хөдөлмөрийн намыг тус тус үүсгэн байгуулсан. 2012 онд нам бус, бие дааж УИХ-ын сонгуульд өрсөлдсөн. Дараа нь ХҮН буюу Хөдөлмөрийн үндэсний намд элсэн орсон. Тэгээд МАХН-д орсон. Хамгийн сүүлийн байдлаар буюу өнөөдөр  О.Цогтгэрэлийн АН-д орж Ардчилсан намын гишүүн болов. С.Ганбаатарыг АН-аас гараад өөр намд ороход гайхах зүйлгүй.

Монгол Улсад хамгийн олон намаар хэсч, орсон, гарсан намаа самарч, хагалдаг Х.Баттулга, Г.Уянга, С.Ганбаатар гурвыг учиртай гурван толгой гэж нэрлэхээр. “Учиртай гурван толгой” гэсний учир нь энэ гурван хүн хоорондоо уялдаа, холбоо сүлбээтэй ажилладаг. Х.Баттулгын захиасаар С.Ганбаатар өдгөө АН-д орж, хоёр хуваагдсан АН-ыг дотор нь орж  хагалах үүрэг даалгавар авсан байгаа бол Г.Уянга нь Ерөнхийлөгчийн улс төрийг дэмжиж монголчуудыг бослого тэмцэл, хувьсгалд уриалж турхирч байгаа юм.

Монголын улс төр дэх “учиртай гурван толгой” хоршин “хор” хутгаж, нам самарсаар л явна.

Э.МӨНХ

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа