Дэлхийн сэтгүүлчдийн конференс-2021 цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор цахимаар зохион байгуулагдаж 50 гаруй орны 60 сэтгүүлчид цар тахлын дараах сэтгүүл зүйн өнгө төрх, болон дэлхийн дулаарлын асуудлыг хэлэлцлээ. Тус олон улсын хурал БНСУ-ын сэтгүүлчдийн холбооны санаачлагаар (JAK) зохион байгуулагдаж 3 өдөр үргэлжиллээ. Дэлхийн сэтгүүлчдийн конференс нь 2013 оноос эхлэн сэтгүүл зүй болон дэлхий дахинд тулгамдаад буй стратегийн ач холбогдолтой чухал сэдвүүдийн асуудлыг хэлэлцэхээр зохион байгуулагдаж буй бөгөөд цар тахлаас үүдэн хоёр дахь жилдээ цахим хэлбэрээр зохиогдож өндөрлөлөө.

Энэ жилийн хувьд “Цар тахлын дараах нийгэм ба сэтгүүл зүйн үүрэг,” “Дэлхийн уур амьсгалын асуудлууд”-сэдвээр нийгэм, хүрээлэн буй орчин, амьд организмд нөлөөлөөд буй уур амьсгалын өөрчлөлтийн төлөөх хамтын хариу арга хэмжээний талаар хэлэлцсэн бөгөөд хурлыг БНСУ-ын ерөнхий сайд ноён Чун Се Гюн нээж үг хэлсэн юм.

Эхний өдөр сэтгүүлчид цар тахлын дараа нийгэм хэрхэн өөрчлөгдсөн байх вэ үүнд сэтгүүл зүйн үүрэг нь юу байхыг хэлэлцсэн. The Korea Times  агентлаг, Монголын сэтгүүлчдийн эвлэл, The Irish Times, Индонезийн сэтгүүлчдийн холбоо, Мексикийн "Nest Taller de Communicacion" тэргүүтэй хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл бүхий 26 илтгэгч коронагийн дараах өөр өөрсдийн улс орны нөхцөл байдлын талаарх саналаа хуваалцаж, сэтгүүл зүйн үүрэг юу байх талаар санал бодлоо солилцсон. Данийн Politiken сонины төлөөлж Flemming Ytzen "Хэвлэл мэдээллийн байгууллага дөрөвдөгч засаглал болохын хувьд улс орны удирдагчид нөхцөл байдалд ямар хариу арга хэмжээ авч байгааг үнэн зөвөөр сурвалжилж, эрдэмтдийн төлөөлөл юуг зөвлөж буй хараат бусаар г олон нийтэд хүргэх нь энэ мэргэжлийн хариуцлага, ёс зүйн үүрэг "гэдгийг санууллаа.

Харин хурлын хоёр дахь өдөр Афганистан, БНСУ, Монгол, Бангладеш, Бахрейн, Сингапур зэрэг улсын 22 илтгэгч "Уур амьсгалын өөрчлөлт дэх олон улсын байгууллагуудын хариу арга хэмжээ болон сэтгүүл зүйн үүрэг" сэдвээр хуралдсан юм.

Зохион байгуулагч байгууллага болох JAK буюу БНСУ-ын сэтгүүлчдийн холбоо нь энэ жил 57 жилийн ойгоо тэмдэглэж буй бөгөөд 195 хэвлэл мэдээллийн байгууллага, 11,000 гишүүний бүрэлдэхүүнтэй дэлхийн сэтгүүлчдийн томоохон байгууллага юм.

Санал болгох

Сэтгэгдэл

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа