Энэ жилийн Ерөнхийлөгчийн сонгууль АН-ын хувьд их хэцүүхэн сонгууль болох төлөвтэй. Хоёр хуваагдсан тус нам хоёр даргаар удирдуулах болсон бөгөөд тус тусдаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодрууллаа.
Албан ёсны тамга тэмдэгтэй гэгдэж буй М.Тулгатын АН-аас С.Эрдэнэ нэр дэвшихээр бол Ерөнхийлөгч Х.Баттулгын талын О.Цогтгэрэл даргатай АН-аас УИХ-ын Н.Алтанхуяг дотоод сонгуульдаа ялалт байгуулаад, холбогдох материалаа хүргүүлж эхэлжээ.
Өнөөдөр Улсын Дээд шүүх дээр АН-ын асуудлыг хэлэлцэнэ гэсэн мэдээлэл байх бөгөөд дээд шүүхийн шийдвэрээс шалтгаалж С.Эрдэнэ, Н.Алтанхуяг нарын хэнийг нь СЕХ бүртгэх нь шийдэгдэнэ.
АН-ыг хоёр хувааж, сонгуульд оролцуулахгүй байх нөхцлийг одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга хийж байгааг АН-ыхан болоод улс төрийн хүрээнийхэн ярьж байгаа.
Түүнчлэн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр болоод байгаа Н.Алтанхуягыг “Женко”-гийн даалгавраар ажиллаж байгаа, Ерөнхийлөгч Х.Баттулгатай их ойр байгаа гэсэн яриа ч байна. Ялангуяа Н.Алтанхуяг гишүүн УИХ-ын чуулганы хуралдаан дээр Ерөнхийлөгч Х.Баттулгыг хамгаалсан, түүнийг өмгөөлсөн үг унагах болсон.
Тэр бүү хэл Ерөнхийлөгчид нэр дэвшихээ илэрхийлэхийн өмнө Н.Алтанхуяг “Х.Баттулгыг нэр дэвшинэ гэдэгт илтгэлтэй байлаа. Одоо нэр дэвшиж чадахгүй болсон юм чинь би нэр дэвшинэ” гэж зарласан. Тэгэхээр Х.Баттулга, Н.Алтанхуяг нарын дунд “би чадахгүй бол чи” гэсэн төлөвлөгөө байсан гэсэн үг.
Товчхондоо Н.Алтанхуяг Ерөнхийлөгч Х.Баттулгын заавраар энэ бүх үйлдийг хийж байна гэх хардлага байна. Угтаа бол Н.Алтанхуяг Ерөнхийлөгчид нэр дэвшинж байгаа гэдэг нь Женко Х.Баттулга дахин Ерөнхийлөгч болж байгаатай агаар нэг билээ.
Сэтгэгдэл