- Сэтгүүлч
- 2021/05/05
- 392
СЕХ Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Н.Алтанхуягын материалыг хүлээн авахаас татгалзлаа
Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх намын нэр дэвшигчид СЕХ-нд материалаа хүлээлгэн өглөө. Харин СЕХ-оос АН-аас нэр дэвшигчдийн материалыг хүлээж авахыг хойшлуулж, хоёр талцсан АН-аас нэг материа авна гэж мэдэгдлээ.
Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран: Ардчилсан нам хоёр хэсэг газар нэр дэвшүүлж байна. Үндэсний аудитын газарт мөн л хоёр мөрийн хөтөлбөр хийлгэсэн. Хоёулаа манайд ирлээ.
Нэг хүнийг нэр дэвшүүлнэ гэдэг асуудал дээр маргаан үүсэхээр байна. Нэг хүнийг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх асуудлыг дотооддоо шийдэхийг хүсэж байна. Аудитын газраас зөвхөн мөрийн хөтөлбөрт дүгнэлт хийсэн байна. Улсын дээд шүүхийн лавлагаагаар бол С.Эрдэнэ тус намын даргаар сонгогдсоныг бүртгэсэн байгаа юм. Энэ асуудлыг цэгцэлж, тодруулах асуудлыг та бүхэн шийдээч.
Бид нэг намаас зөвхөн нэг материал авах ёстой. Улс төрийн намуудын төрийн сонгуульд оролцох эрхийг Сонгуулийн ерөнхий хороо шийдэх юм шиг нөхцөл байдал үүсэж байна. Бид та бүхнээс материал хүлээж авах хугацааг хойшлуулж байна. Өнөөдрийн 18:00 цагаас 24 цаг хүртэл та бүхнийг хүлээж байя” гэлээ.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: “СЕХ танайх бол нэг нам хоёр болсон гэж худал ярьдаг байгууллага биш. СЕХ бол УИХ-аас байгуулагддаг байгууллага. Та нар МАН-ын дор орсон байна. Бид үнэхээр нэг намын дарангуйлалд орсон. АН хуваагдаагүй. Хоёр АН гэж байхгүй. АН-ын тамга бүртгэлтэй хэвээрээ байгаа. Иргэний бүртгэлийн ажилтан захиалгаар тамга хийж болохгүй. Тэр байцаагчийн хийсэн тамгыг түдгэлзүүлсэн. Ард түмний сонголтыг та нар хүндэл. Бидэнд бүх бичиг цаас нь байна. СЕХ бүртгэхгүй гэх юм бол бид Монголын ард түмэнд хандана” гэв.
Санал болгох
-
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.
-
Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд гал түймрийн 1700 гаруй дуудлага бүртгэгдэж, үүнээс 17 хувийг хогийн цэг, хогийн суваг шатсан дуудлага мэдээлэл эзэлж байна...
Сэтгэгдэл