АН-ын тамганы маргааны асуудлаар Захиргааны хэргийн шүүх хуралдаж, шийдвэр гаргах ёстой байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшилсон юм. Энэ талаар АН-ын Хуульзүйн асуудал эрхэлсэн НБД О.Баасанхүү LIVETV.MN-д ярилцлага өгсөн байна. 

О.Баасанхүү ярилцлага өгөхдөө... "Захиргааны хэргийн шүүх хуралдаан зохион байгуулахгүй, хэргийг түдгэлзүүлэхдээ УБЕГ-ын актыг түдгэлзүүлчихсэн.  Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 110.2-т давах гомдол гаргавал анхан шатны шүүхийн шийдвэр хүчингүй болно гэдгийг заагаад өгчихсөн. Уг нь давах хурлыг нь яаралтай хийлгэх хүсэлт гаргасан ч харамсалтай нь арваад удаа хойшлуулсан. Одоо нэгэнт давах шатны шүүх хурлаа амжиж хийж чадахгүй бол анхан шатны шүүхийн шийдвэр хүчингүй болно. Тэгэхээр хуулийн дагуу С.Эрдэнэ гэдэг хүний нэр дээр байгаа тамга хууль ёсны болж байгаа юм.

Хоёрдугаарт “О.Цогтгэрэл гэдэг хүн хууль ёсны дарга юм байна. С.Эрдэнэ гэдэг хүн эрхзүйн чадамжгүй юм байна” гэд Улсын дээд шүүхийн шийдвэр тогтоолыг хавсаргаад зориуд хуурамч мэдээлэл тарааж байна. Гэхдээ хуулиар хэрхэн шийдэгдэх вэ гэдгийг л бид харах ёстой. Улсын дээд шүүх О.Цогтгэрэл, М.Тулгат нарыг аль алиныг нь бүртгээгүй. Энэ хоёр дарга биш гэсэн үг. 

Харин С.Эрдэнийн зүгээс "М.Тулгатыг шинээр бүртгэж аваагүй юм бол хуучин байсан мэдээллийг нь сэргээгээд тавиад өгөөч" гэдэг хүсэлт тавьсан. Харин Улсын дээд шүүх хуучин мэдээлэл буюу 2017 оны тогтоол, шийдвэрийг гаргаж тавиагүй. Улсын дээд шүүх мэдээллийг гаргаж тавьж ч болно, тавихгүй ч байж болно.  Тэртээ тэргүй цахим бүртгэлд С.Эрдэнэ АН-ын дарга хэвээрээ байгаа" гэв. 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа