Төрийн Соёрхолт Д.Сосорбарам Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд  ардчилал, хүний эрх, эрх чөлөө аюултай зөрчигдөжбайгаа талаар байр сууриа илэрхийллээ. 

Энэ бол хэн нэгэн албан тушаалтан, өндөр хэргэм зэрэгтэй хүмүүсийн асуудал биш юм. Ц.Элбэгдорж, М.Энхсайхан, Х.Баттулгадаа ч биш. Хамгийн ноцтой нь ардчилал, хүний эрх  чөлөө хувь хүний эрх аюултай  зөрчигдөж байна. Магадгүй маргааш таны эрх зөрчигдөх аюул ирсэн байгаа учраас би санаа бодлоо хэлж байна. 

Ерөнхий сайд асан М.Энхсайханы шүүх хурлын явц, С.Бат-Үүл, Да.Ганболд, С.Баярцогт нар болон өөр бас бус нэлээн хэдэн хүн 1990-2000 он хүртэлх Монголын төрийн үйл явцыг барууны  төвтэй үзэл, бодлогоор авч явсан. Үүний үр дүнд Монголын ард түмэн өмчтэй, эрх чөлөөтэй болсон.  Эдгээр хүмүүсийн сэтгэлгээ, гаргалгаагаар дархлагдсан гэж би боддог. Тиймээс юун түрүүнд би хүний эрхийг хамгаалж, өмөөрч байна. Нөгөө талаар хамтдаа эрх чөлөөтэй, ёс зүйтэй нийгэм байгуулахын төлөө тэмцэж явсан журмын нөхдөө ингэж талхилтад оруулахгүй ээ гэдгээ дуулгаж байна. Үүнийг би шүүх, цагдаа, прокурорынхонд дуулгая. Үүгээр уламжлаад хазаар, цулбуурыг нь барьж байсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, Ерөнхийлөгч Х.Баттулга нарт хүний мөс чанарын хувьд хэлж, дуулгая. Энэ тархи угаалтын машин эргээд та нар дээр ирнэ. Яагаад гэвэл манай улс аль нэгэн гадны  оролцоотойгоор  олон сэхээтэн түүчээ болсон хүмүүсээ тонилгуулсан. 

АН-аас мэдэгдэл гаргасныг дуулсан. Энэ мэдэгдлийг АН-аас гаргаагүй гэдгийг баталгаатай, баримттай ярина. Хуучин байсан прокуор Энх-Амгалангийн өрөөнд прокуроруудыг дарамталж  Ерөнхийлөгч Х.Баттулга, Тамгын газрын даргатайгаа хадаг яндартай орсон. Үүнийг би “Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга хоёр шүүх, прокурорт халдаж, шүүхийг бидний гарт байгаа шүү гэсэн” сүрдүүлэг байна гэж харсан. Үүнийгээ зогсоох хэрэгтэй. Үүнийг хэлэхийг хүссэн юм. Би өөрийнхөө эрхийг хамгаалахын ялдамд энэ улс орны төлөө тэмцэж явсан нөхдөө өмөөрч байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа