- Сэтгүүлч
- 2021/05/06
- 510
Эрдэнэт үйлдвэр ахмадуудаа энэ сарын 10-наас эхлэн дархлаажуулалтад хамруулна
Түүнчлэн вакцин хийлгэхээр ирж буй хүмүүсийг аль болох бүгдийг түргэвчилсэн болон PCR шинжилгээнд хамруулж байгаагаа Шуурхай штаб онцлов. Мөн ойрын болон дам хавьтлын шинж тэмдэгтэй болон сайн дураараа шинжилгээ өгөхийг хүссэн хүмүүсийг ч байнга хамруулж байгаа аж. Учир нь Орхон аймагт PCR шинжилгээний аппарат суурилуулсантай холбоотойгоор Эрдэнэт сувиллын цогцолборт өдөрт 150-200 хүнийг дараалал хүлээгдэлгүйгээр хамруулах боломж бүрджээ. Шинжилгээний хариуг гар утасны зурвасаар буюу Еruul.gerege.mn цахим сайтад хандаж авч болно. Хэрэв шинжилгээний хариу нь гараагүй, хүлээж буй тохиолдолд тухайн ажилтан ажилдаа явахгүй, заавал сөрөг хариу гарсны дараа ажлын байрандаа ирэх юм байна. Энэ нь ажлын байранд үүсэх эрсдэлээс хамгаалж байгаа гэдгийг Шуурхай штабаас сануулж байна.
Өнөөдрийн байдлаар, үйлдвэрийн хэмжээнд 3123 ажилтан ажиллаж байгаа бол 1756 ажилтан хөдөлмөр зохицуулалтын зохион байгуулалтад хамрагдсан байна. Тухайлбал, эдгээрийн 163 нь 0-12 насны хүүхэдтэй эцэг эхчүүд, 104 нь нийгмийн цехүүдийн ажилтнууд, 257 нь цахим хэлбэрээр гэрээсээ ажиллаж байгаа аж.
Фото Б.Баттөгс
Санал болгох
-
Монгол Улсын Төсвийн тухай хуульд заасны дагуу Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай нийслэлийн 2025 оны төсвийн төслийг НИТХ-ын дарга А.Баярт өргөн барил...
Сэтгэгдэл