- Сэтгүүлч
- 2021/05/07
- 1461
Ялалтын баярыг цахимаар тэмдэглэнэ
Монгол-Оросын найрамдлын “Эрдэнэт” нийгэмлэгээс ялалтын баярын өдөр ”Үхэшгүй мөнхийн хороо” нэртэй дурсамж уулзалтыг зохион байгуулдаг. Энэ жил цахим хэлбэрээр дэлхийн хоёрдугаар дайнд оролцож, эрсдсэн болон эдүгээ амьд сэрүүн буй ахмад дайчдаа дурсаж, дурсгалыг нь хүндэтгэнэ гэж тус нийгэмлэгийн тэргүүн Б.Мажинбуу ярилаа. “Үхэшгүй мөнхий хороо” үйл ажиллагааг 1960-аад оны дунд үеэс Оросын ард түмэн санаачлан эхлүүлж байсан бол эдүгээ дэлхий нийтээр зохион байгуулдаг болжээ. Жил бүрийн ялалтын баярын үйл ажиллагааг ОХУ-ын Ерөнхий консулын газар, Орхон аймгийн ЗДТГ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Монгол-Оросын найрамдлын “Эрдэнэт” нийгэмлэг хамтран, хоёр орны найрамдалт харилцаа, хамтын ажиллагааны үүх түүхийг залуу хойч үеийнхэнд таниулж, үлдээх зорилготой тэмдэглэдэг аж.
Фото Б.Баттөгс
Санал болгох
-
“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-т нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва, Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгс, нийслэлийн Замын хөгжлийн...
-
Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах шийдвэрийг зургаадугаар сарын 19-нд...


Сэтгэгдэл