АН-ын ҮБХ-ны гишүүн Д.Мөнх-Эрдэнэ мэдээлэл хийлээ. Тэрбээр “Энэ өлсгөлөн зарлаж байгаа хүмүүсийг ойлгохгүй байгаа. Хоёрдугаарт, С.Зориг агсны хөшөөний дэргэд гарч мэдээлэл хийдгээ болиоч ээ гэж АН-ын залуус, зарим нэг хүмүүст хэлмээр байна. Өнөөдөр манай намын хэсэг бүлэг хүмүүс өлсгөлөн зарлаж байна. Юуны төлөө өлсгөлөн зарлаад байгааг би ойлгохгүй байгаа. 1990 онд Ардчилсан хувьсгалыг манай намын лидерүүд, ах нар, манай дээд үеийнхэн ардчилал, зах зээлийн нийгэм, эрх чөлөөг авчирах гэж өлсгөлөн зарласан юм. Харин өнөөдрийн энэ хүмүүс бол албан тушаалын төлөө өлсгөлөн зарлаж байгаа. Ерөнхийлөгчийн  сонгууль болох гэж байна. Хэнээс алдаа оноо хайгаад байгаа юм бэ. АН-аа хоёр хувааж, МАН-д ялагдах гээд байгаа юм уу. Өнөөдөр Н.Алтанхуяг дарга намын буянаар Ерөнхий сайдаар, листээр жагсаж байсан.  Өөрөө дарга болохгүй бол намаа эсэргүүцдэг, өөрийнх нь нутгийн дүү дарга болохгүй бол намаа эсэргүүцдэг байж болохгүй. Сая 2020 оны сонгуульд Эрдэнэтээс бие даагаад гарч ирсэн. Монголын хамгийн том поп хүнтэй нийлээд талбай дээр жагсаад байгаад гайхаж байна. Бидний төлөөллийн ганц нэг залуучууд даргатайгаа үзэл бодол зөрөлцөөд алдаа гаргасан байж болно. Сонгуульд бид нэгдэж нийлж ордог болохоос салж сарниж ордоггүй юм.
Одоогийн Ерөнхийлөгч төрийн ордны 4 давхаас хараад ирц бүртгэж байж магадгүй. Нэг хүний төлөө битгий жагсаач ээ гэж хэлмээр байна. Талбай дээр харагдаж байгаа залуучуудыг харахаар Н.Алтанхуяг даргаас албан тушаал авч байсан, цүнх баригч нар л байна. Тэд АН-ыг төлөөлөхгүй” гэсэн юм.
Мэдээлэл хийж байтал АН-ын нөгөө талаас буюу Н.Алтанхуягийн “цэрэгүүд” ирж хурлыг үймүүллээ. “Шонхор таур”-ын өмнө очиж мэдээллээ хий хэмээн, ардчиллын алтан хараацай болсон С.Зориг агсны хөшөөний өмнө дахин маргаан дэгдээлээ. Цаашид ч АН-ын эмх захгүй маргаан үргэлжилсээр байх бололтой.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа