- Сэтгүүлч
- 2021/05/10
- 511
Х.Оюунцэцэг: Ард иргэдээ улс төрийн золиос болж, жагсаал цуглаанд оролцохгүй байхыг хүсэж байна
Өнөөдөр "Хохирогчдын холбоо"-оос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Мэдээллийн эхэнд "Их нутаг хүн зоноо хамгаалъя" ТББ тэргүүн Б.Хандсүрэн: "АН-ын дотоод хагарал ард түмнийг хоёр, гурав байна. Тэгвэл иргэний нийгмийн байгууллагуудаас Д.Энхбат гуай тухайн үедээ долдугаар сарын 1-ний асуудал дээр уриалаад л явж байсан. Одоо нэр дэвшээд л явж байна. Ер нь бид яагаад эв эетэй байж болдоггүй юм бэ? Албан тушаал илүү юм уу? Эх орон ард түмнээ боддог гээд хашхирдаг гишүүд өнөөдөр ингэж болохгүй. Өнөөдөр долоон сарын 1-ний өдрийг хүссэн нэг ч хүн байхгүй шүү.
Өнгөрсөн бямба гарагт олон нийтийг цуглуулсан арга хэмжээнээс харахад хэн нэгнийг гэмтээх тохиолдол гарч болзошгүй байна. Тиймээс иргэний нийгмийн төрийн бус байгууллагууд долдугаар сарын 1-ний үйл явдал дахин битгий давтагдаасай хэмээн хүсэж байна. Үнэхээр асуудал байгаа бол өөр хоорондоо шийдэх хэрэгтэй. Иргэдийг ингэж эрсдэлд оруулж болохгүй.
Долдугаар сарын 1-ний хохирогч Б.Хосбаяр: Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулан долдугаар сарын 1-н шиг үймээн самуун гарах вий гэж бодож байна. Хохирогч болсон миний хувьд үймээн, самууны үр дүнд улс төрчид биш иргэд, цагдаа нар хохирдог гэдгийг хэлмээр байна. Зарим нэг хүмүүсийг 60 мянган төгрөг өгнө хэмээн дуудаж байна. Мөнгө, төгрөг өгч жагсаал, цуглаан зохион байгуулж байгаад хохирогчдын холбоо энэ бүхнийг эсэргүүцэж байна. Ард иргэд энэхүү үймээн, самуунд битгий оролцоорой гэж уриалмаар байна.
Хохирогчдын холбооны тэргүүн Х.Оюунцэцэг: Сүүлийн 12 жилийн хугацаанд хохирсон иргэдийн араас зул өргөж байна. Тухайн үед 700 гаруй залуус хохирч баривчлагдаж байсан. Эдгээр залуус болон эрэмдэг, зэрэмдэг болсон нас барсан иргэдээс хэн ч уучлал гуйгаагүй. Иймд ард иргэдээ улс төрийн золиос болж жагсаал цуглаанд оролцохгүй байхыг хүсэж байна" гэсэн юм.
Санал болгох
-
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.
-
Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд гал түймрийн 1700 гаруй дуудлага бүртгэгдэж, үүнээс 17 хувийг хогийн цэг, хогийн суваг шатсан дуудлага мэдээлэл эзэлж байна...
Сэтгэгдэл