Тэд "Н. Алтанхуяг, С.Ганбаатар нар Орхон аймгийн олон мянган иргэдийн итгэлийг уландаа гишгэж албан тушаал эрх мэдлийн төлөө УИХ-ын гишүүний эрх мэдлээ ашиглан хууль бус үйлдэл гарган цар тахлын онцгой нөхцөлд төрийн эсрэг үймээн самуун дэгдээж байгааг эсэргүүцэж байна. Орхон аймгийн иргэд бид УИХ-ын гишүүнээс нь ЭРГҮҮЛЭН ТАТАХ шаардлага бүхий гарын үсэг цуглуулж байна" гэсэн үгтэй зарын самбаруудыг байршуулжээ.
Мөн " Бид Ардчилсан намыг сонгоогүй. Бие дааж нэр дэвшсэн хүнийг сонгосон" гэжээ.
Эргэн сануулахад, Н.Алтанхуяг нь АН-ын гишүүн байхдаа намын дотоод дүрмийг удаа дараа зөрчсөний улмаас СХД-ийн ардчилсан намаас түүнийг хөөх шийдвэрийг гаргаж байсан юм. Улмаар 2019 онд АН-ын гишүүнчлэлээс хасагдсан байдаг. Харин С.Ганбаатар гишүүний хувьд тэрээр Эрс шинэчлэл, иргэний хөдөлгөөний гишүүн. Үндэсний соёмбо хөдөлгөөн болон Үндэсний хөдөлмөрийн намыг тус тус үүсгэн байгуулсан. 2012 онд нам бус, бие дааж УИХ-ын сонгуульд өрсөлдсөн. Дараа нь ХҮН буюу Хөдөлмөрийн үндэсний намд элсэн орсон. Тэгээд МАХН-д орсон. Хамгийн сүүлийн байдлаар буюу өнөөдөр О.Цогтгэрэлийн АН-д орж Ардчилсан намын гишүүн болоод байгаа юм.
Сэтгэгдэл