- Сэтгүүлч
- 2021/05/10
- 1080
Ц.Элбэгдорж: Н.Алтанхуяг ах дүү, найз нөхөд, эх орноо ч зарж чадах хүн
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж саяхан Н.Алтанхуягийн тухай ярьжээ. Ц.Элбэгдорж: -Хүнийг дүүжилнэ гэж ярьдаг энэ хүн УИХ-ын гишүүний ажлыг хулгайчийн хийдэг ажил гээд бодчихсон. Ерөнхийлөгчийн хийдэг ажлыг хулгайчийн ажил гээд бодчихсон. Ийм бодлоор албан тушаал руу явах гэсэн санаархалтай. Ер нь цаашлаад Монгол Улсын Ерөнхийлөгчөө зараад идчих чадалтай хүн шүү дээ.
Энэ хүнд мөнгө байх юм бол юугаа ч зарна. Ах дүү, найз нөхөд, эх орноо ч зарж мэдэх л хүн. Эргэн тойрон, ойрхон байсан хүмүүсээ хулгайд түлхчихээд өөрөө ард нь сугараад үлдчихсэн. Тэгээд одоо нэг самбар, цаас эрээчээд зогсч байдаг. Тэр хүний үнэн нүүр царайг хүмүүс хэдийнэ харчихсан байгаа. Одоо шударга ёс, байгалийн баялгийн хуваарилалт гэж их чанга дуугаар ярьдаг болсон. Би Ерөнхийлөгчөөр 8 жил ажилласан, шударга ёсыг тогтоохын тухайд эргээд харахад хулгайч дүрээ хувиргачихаад хонгил, шударга ёс гээд туйлж “хайлаад” сууж байгаа хүнд шударга ёс байхгүй” гэж ярив. Ийнхүү АН-ын угшилтай Ц.Элбэгдорж Н.Алтанхуягийн тухай clubhouse хэлэлцүүлгийн үеэр ярьжээ.
Х.НАРАН
Санал болгох
-
УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Ж.Золжаргал Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кшыштоф Бойкотой уулзла...
Сэтгэгдэл