Малчид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бороо орж, бусад нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна.

2021 оны 05 дугаар сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр.

Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 14-19 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 24-29 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 21-23 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. 21-23 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. 17-19 хэм дулаан байна.


2021 оны 05 дугаар сарын 18-наас 05 дугаар сарын 22-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

18-нд нутгийн зарим газраар, 19-нд нутгийн хойд хэсгээр, 20-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 21-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орно. Салхи 20-нд нутгийн баруун хагаст, 21-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр хүртэл ширүүсэж, шороон шуурна шуурна. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 14-19 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна. 20-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 21-нд нутгийн баруун хагаст эрс сэрүүснэ.

ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР
УРЬДЧИЛАН МЭДЭЭЛЭХ ХЭЛТЭС

Санал болгох

Сэтгэгдэл

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа