- Сэтгүүлч
- 2021/05/18
- 521
“ХҮН”-ын нэр дэвшигч Д.Энхбат МНН-ын дарга, “Иргэний холбоо”-ны ерөнхийлөгч, ИЗНН-ын дарга, Ц.Элбэгдоржийн зөвлөхөөр тус тус ажиллаж байжээ
“ХҮН”-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй Д.Энхбат өмнө нь хэд хэдэн ч намаар ороод гарсан нэгэн. “Сорос”-ын сангийн тэтгэлэгт “Форум” нэвтрүүлгээр олноо танигдсан Д.Энхбат нь ”Иргэний хөдөлгөөн”-ий нэрийн дор Ж.Батзандан, О.Магнай нартай хамтран 2007 онд “Иргэний холбоо”-г байгуулж тус холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байв. Монголын ногоон нам /МНН/-ын даргаар ажилласан. Мөн ИЗНН-ын гурван даргын нэг байв. 2016 онд ИЗНН-ын даргын ажлаас чөлөөлөгдсөн тэрээр АН-аас сонгогдсон Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зөвлөхөөр ажиллаж байжээ.Эцэст нь энэ 2021 онд ХҮН /Хөдөлмөрийн үндэсний нам/-д элсэн орж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр болсон.Д.Энхбатын хэлсэнчлэн “Хүн амьдралдаа 10 удаа ажлаа сольж болно” гэдэгчлэн олон ч нам, эвсэл дамжсаны эцэст Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвших эрхээ олж авав.
Х.АЛТ
Санал болгох
-
УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Ж.Золжаргал Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кшыштоф Бойкотой уулзла...
Сэтгэгдэл