У.Хүрэлсүх Засгийн газрыг тэргүүлж байхдаа буюу 2019 оны 5-р сараар Улаанбаатарт түүхий нүүрс түлэхийг хориглосон шийдвэр гаргасан. Энэ нь Улаанбаатарын агаарын бохирдолтой тэмцэх түүний тэмцлийн эхлэл байсан юм.
Улмаар сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж эхэлснээс хойш нүүрсний үнэ тогтворжиж, ченжүүд татвараа хүртэл төлж агаарын бохирдол буурсан гэдгийг хүн бүр мэднэ.
Судалгаагаар… 2019 оны 10 дугаар сараас 2020 оны 3 дугаар сар хүртэлх Улаанбаатар хотын агаарын чанарын үзүүлэлт буюу агаар дахь PM2.5 тоосонцрын дундаж агууламж нь 2016-2017 оныхоос 52 хувиар, 2017-2018 оныхоос 48 хувиар, 2018-2019 оныхоос 41 хувиар бага байгаа гэсэн тооцоог өвөл гаргасан байсан.
Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотын агаарын чанар 41-52 хувиар сайжирсан гэсэн үг.
Одоо Монгол Улс агаарын бохирдолтой хамгийн муу орнуудын жагсаалтаас хасагдсан. Товчхондоо У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа түүхий нүүрс түлэхийг хориглох шийдвэр гаргаж, сайжруулсан түлшний үйлдвэр байгуулах санаачлага гаргаж ажил хэрэг болгож чадсан. Манай улс өнгөрсөн 20 жил агаарын бохидолтой тэмцэж, бууруулахаар их хэмжээний зардал гаргаж ирсэн боловч У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед энэ ажил биелэлээ олж агаарын бохирдол харьцангүй буурлаа.
Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрт 2025 он хүртэл нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах хувийг заасан. Ирэх дөрвөн жилийн хугацаанд агаарын бохирдлыг манай улс бүрэн бууруулах боломжтой болжээ.
Э.МӨНХ
Сэтгэгдэл