Эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүү ярилцлагадаа У.Хүрэлсүхийн Засгийн газар түүхэндээ анх удаа гадныханд худалдсан хөрөнгөө буцааж авлаа. Түүнд маш их их баярлаж байна гэж ярьжээ.

Онги голын хөдөлгөөн гэх баахан хэдэн хувьсгалчид дэвхцээд, тойроод, навсайгаад, гүйлдээд л байдаг хэрнээ үр дүн гардаггүй. Тэнд нь нэг хөрөнгөтэй хулгайч базаж суучихаад л ...Харин анх удаагаа энэ Засгийн газрынхан өөрөө очсон. Хэдий тусгайгийнхан ажиллаж байгаа ч гэсэн төрийн савар хүрэх ёстой газраа хүрдэг юм шүү гэдгийг анх удаа харуулсан хэмээн Т.Баярхүү ярьжээ.

Т.Баярхүүгийн хувьд газар шороо эх нутгийнхаа төлөө байнга үг дуугарч, санаа зовниж явдаг. Тэрээр

“Байгалийн баялаг дээр авлига авсан шүүгчид, компаниудыг яаж барив?  Бас л овоо тэмцэл хийж, цэвэрлээд л яваад байгаа. Тэгэхээр өмнө нь ярьсанчлан юу хийх вэ?, яаж хийх вэ?, хэн хийх вэ?  гэдэг гурван асуудал байдаг. Юу хийх вэ? гэдэг зорилго дээр л бид нэгдсэн.

Аль ч улсад 3 үндсэн зүйл байдаг.

1.Газар нутгаа бүрэн бүтэн авч үлдэх

2.Ард түмний ахуй амьдрал хямралгүй байх

3.Газар нутгийн бүрэн бүтэн байдлыг авч үлддэг, ард түмний ахуй амьдралыг хямралгүй байлгадаг төрөө ард түмэн дундаасаа төрүүлж чаддаг байх гэж ярив.

Газар, ард түмний ахуй амьдрал, дундаасаа төрөө төрүүлдэг гэдэг гурван зүйлийг ойлгоход л болно. Энэ гурван зүйлийг хийх гэж би сүүлийн 20 жил тэмцэж байна. Тиймээс би У.Хүрэлсүх хэлсэндээ хүрнэ гэдэгт бүрэн итгэлтэй байна. Энэ сонгуульд би У.Хүрэлсүхийг дэмжинэ” гэв.

Санал болгох

Сэтгэгдэл

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа