- Сэтгүүлч
- 2021/05/22
- 900
Сонгуулиа хугацаандаа хийж, ковидын үеийн эдийн засгийг сэргээх ажлаа шуурхайлах ёстой
Монгол Улсад Ерөнхийлөгчийн сонгууль, УИХ-ын сонгууль товлосон хугацаанаасаа хойшлогдож, цуцлагдаж байсан түүх байхгүй. Дэлхий даяар коронавирусийн цар тахал хүн амын эрүүл мэндэд заналхийлж байгаа энэ үед сонгуулийг тэр тусмаа хойшуулж болохгүй юм. Цаг хугацаанд нь явуулж, ковидын үеийн эдийн засгийг сэргээх ажилдаа шуурхайлан орох ёстой. Гадны улс орнуудад 2020-2021 онд парламентийн болон Ерөнхийлөгчийн сонгуулиуд ковидын үеийн дэглэмийг мөрдөн сонгуулиа хийж байгаа. Манай улс ч гэсэн 2020 онд УИХ болон Орон нутгийн сонгуулийг амжилттай зохион байгуулж чадсан.
Төрийн сонгууль зайлшгүй хойшлогдох тухай хуульд заасан хэм хэмжээ бий.
Тухайлбал, Сонгуулийг дараах тохиолдолд хойшлуулж болно. “Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйл…
1, улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь оршин суугаа хүн амын амь нас, эрүүл мэнд, аж амьдрал, нийтийн аюулгүй байдалд шууд аюул учруулсан буюу учруулахуйц байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдсон;
3, Улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь нийтийн эмх замбараагүй байдал үүсч, зэвсэгт мөргөлдөөнд хүрсэн, тийм мөргөлдөөн гарах бодит аюул бий болсон, бусад улсаас цэргийн хүчээр түрэмгийлэн халдсан, эсхүл тийнхүү халдах нь бодитой болсон үед дайны байдал зарлаж болно гэх мэт.
Э.МӨНХ
Санал болгох
-
Булган аймагт 2024 оны орон нутгийн сонгуульд МАН ялалт байгуулж, миний бие 2024 оны 11 дүгээр сарын 14-ны өдрөөс аймгийн Засаг дарга хэмээх хариуцлагатай ажлыг...
-
Нийслэлчүүдийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэж, 50 орчим мянган иргэн аюулгүй, тав тухтай, эрүүл, ногоон байгууламж бүхий орчинд амьдрах боломжийг бүрдүүлэх...


Сэтгэгдэл