Тайлагнах “ажил”-гүй Ерөнхийлөгч Х.Баттулга бусдыг буруутгасаар буух нь
Ямартаа ч дөрвөн жилийн өмнө АН-аас нэр дэвшиж Ерөнхийлөгч болсон Х.Баттулгын үед 30 жилийн түүхтэй АН хагаралдан хуваагдаж хос тамга, хоёр даргатай болсон. Энэ тэмцэлд намынхан нь Ерөнхийлөгчийг илэрхий буруутгадаг. Өнгөрсөн хугацаанд Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн байсан арав гаруй улстөрчийг шоронд хэлмэгдүүлж оруулсан гэх нэртэй үлдэж байна.
Мөн УИХ-ын гишүүн Сү.Батболд нарын нэр бүхий хүмүүсийг гадны шүүхэд гүтгэлэг гаргаж, шалгуулах ажиллагааг зохион байгуулсан уу гэх мэдээлэл цацагддаг. Ерөнхийлөгчийн талын хүмүүс Сү.Батболдын талаар гүтгэлэгт мэдээллийг удаа дараалан хийж байсан нь анхаарал татдаг. Тухайн улстөрчийг гүтгэх болсон шалтгаан нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлал бүхий кандитатын нэг гэж үзэж, сонгуульд зориулан хар пиарын ажиллагаа явагдсан гэх мэдээлэл цацагдаж байсан билээ.
Ерөнхийлөгч Х.Баттулга энэ мэт мэдээллийг батлах мэт өөрийн сэтгүүлчдээ өгсөн ярилцлагадаа Сү.Батболдыг ямарваа нэгэн баримт, тодорхой үндэслэлгүйгээр илэрхий буруутгасан өнгө аястай үгийг байн байн давтан ярьсан.
Бусдын нэр төрд халдаж, хүний эрхийг зөрчиж, монгол төрд хагарал бутрал, үймээн, жагсаалыг өдөөдөг Ерөнхийлөгч Х.Баттулгын талынхнаас вакцины эсрэг үзэл баримтлалыг гаргаж байсан бол одоо хариуцлагатай сонгуульд цагаан сонголтыг уриалах болсон. Монголын төрийн үйл ажиллагаанд саад “тээг” болсон нь их байв уу эсвэл өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос илүүрхэх нүүртэй үлдэв үү Ерөнхийлөгч Х.Баттулга.
Түүнийг хэр Ерөнхийлөгч байв гэдгийг монголчууд хэдийнэ дүгнэж цэгнээд эхэлчихэж.
Б.ХАЛИУН
Сэтгэгдэл