- Сэтгүүлч
- 2021/06/07
- 577
Сү.Батболдыг гүтгэсэн “жонхууг” Х.Баттулга зуурсан уу?
Ерөнхийлөгч Х.Баттулгын бүрэн эрхийн хугацаа дуусахад цөөн хоног үлдлээ. Бүрэн эрх нь цаг, минутаар хэмжигдэж байгаа энэ үед Ерөнхийлөгч Х.Баттулгын ярилцлагын нэвтрүүлэг телевизүүдээр цацагдлаа. Энэхүү нэвтрүүлгээс үзэгчид ХОЁР зүйлийг тод харсан болов уу.
Нэгдүгээрт... Х.Баттулга бүрэн эрхийнхээ 4 жилийн хугацаанд Монгол Улсын төлөө гэсэн нэг ч дорвитой шийдвэртэй ажил эхлүүлээгүй. Өөрөөр хэлбэл Х.Баттулга дөрвөн жил Ерөнхийлөгч хийхдээ шагнал гардуулахаас өөр ажилгүй байсан. Нүдэнд торох, үлдэцтэй ажил хийгээгүй буруугаа Ерөнхийлөгчийн институц, Ерөнхийлөгч ямар ч эрх мэдэлгүй гэж тайлбарлав.
Мөн өөрийнхөө бүрэн эрхийн хугацаанд ажил хийж чадаагүй шалтгаан нь “улс төрийн том бүлэглэл”-үүд гэв. Х.Баттулга өөрийнхөө бурууг тодорхой баримт үндэслэлгүйгээр бусад руу нялзаадаг нэгэн гэдгээ харууллаа.
Хоёрдугаарт... УИХ-ын гишүүн Сү.Батболдыг ажил хийхэд саад болсон мэтээр байн байн нэрийг нь дурдлаа. Үүгээрээ Нью-Йоркийн шүүхэд гүтгэлэг өгсөн “жонхууг” Х.Баттулга зуурсан болохыг нотолж буй мэт байв. Өнгөрсөн оны сүүлээс УИХ-ын гишүүн Сү.Батболдод холбогдох Нью-Йоркийн гэгдэх гүтгэлэгт мэдээлэл шуугиан дэгдээх болсон бөгөөд тэрхүү гүтгэлэгт мэдээллийн ард Ерөнхийлөгч Х.Баттулга бий гэж хэвлэлүүд бичиж байсан. Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр цацагдсан нэвтрүүлгээрээ Ерөнхийлөгчийн хувьд дөрвөн жилийн хугацаанд хийсэн ажлын тайлангаа ярих биш ажил хийж чадаагүйгээ тайлбарлаж, бодит үнэнээс хазайсан гүтгэлэг төдий зүйл ярив.
Ямартай ч өчигдрийн цацагдсан нэвтрүүлэг Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн 4 жилд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан байх болов уу гэсэн хүлээлт байсан ч тийм байсангүй. Арга ч үгүй биз. Хийсэн ажилгүй хүн юугаа ярих билээ дээ. Нөгөө л гүтгэлгээ ярьж, өөрийнхөө бурууг бусдад нялзаах оролдлогоо дахин хийлээ.
Б.САРУУЛ
Санал болгох
-
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.
-
Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд гал түймрийн 1700 гаруй дуудлага бүртгэгдэж, үүнээс 17 хувийг хогийн цэг, хогийн суваг шатсан дуудлага мэдээлэл эзэлж байна...
Сэтгэгдэл