- Сэтгүүлч
- 2021/06/08
- 581
Хор саармагжуулах бүтээгдэхүүнийг хотын төвд олгоно
Эрдэнэт үйлдвэр Монгол Улсын ХАБЭА-н тухай хуулийн дагуу уурхайчдадаа хор саармагжуулах хүнсний бүтээгдэхүүн болон халуун хоолоор ханган үйлчилж, ажилчдынхаа эрүүл мэндийг сахин хамгаалдаг. Сүүлийн үед цар тахлын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан Эрдэнэт үйлдвэр гадны хүн, техникийг үйлдвэрийн дүүрэгт оруулахгүй байх үүднээс хор саармагжуулах хүнсний бүтээгдэхүүнийг ажилчдад хотын төвд олгохоор болжээ. Энэхүү ажлыг хор саармагжуулах хүнсний бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэгч гэрээт таван компанитай хамтран зохион байгуулж байна. Ингэснээр бүтээгдэхүүн түгээлтийн дамжлага цөөрч, хадгалалтын горим алдагдсанаас үүсдэг гомдол арилж, халдварын эрсдэл буурна гэж мэргэжилтнүүд үзэж байна. Одоогоор Эрдэнэт үйлдвэрийн 4700 ажилтан хүнд хортой, хэвийн бус ажлын нөхцөлөөс хамаарч хор саармагжуулах хүнсний бүтээгдэхүүн болох сүү, тараг, аньс, чацаргана, тэхийн шээг, чага мөөг, барагшууны ундаа зэргийг өдөр бүр хэрэглэдэг. Тэд хор саармагжуулах бүтээгдэхүүн олгох хотын төвийн цэгт өөрийн биеэр очиж, ажлын үнэмлэхээ уншуулан бүтээгдэхүүнээ өдөрт нь болон бөөнд нь авах боломж ийнхүү бүрдлээ.
М.ОДГЭРЭЛ
Санал болгох
-
Ариутгал халдваргүйтгэлийн бодис нь гадаргуу болон агаарт байгаа бактери, вирус, мөөгөнцөр зэрэг хортой бичил биетнийг устгахад ашигладаг бодис юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Сэтгэгдэл