Исламын Бүгд Найрамдах Афганистан улсад явагдаж байгаа "Шийдвэртэй дэмжлэг" ажиллагааны хүчний командлагч, генерал Скот Миллер Монгол Улсын төр засаг болон Зэвсэгт хүчний удирдлагад талархал илэрхийлсэн захидал ирүүллээ. Захидалд "Эрхэм анд хошууч генерал Д.Ганзориг танд энэ өдрийн мэнд хүргэе. Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад явагдсан “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний нийт цэргийн багуудад “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагааны хүчний командлагчийн зүгээс баяр хүргэж, талархал дэвшүүлье.

Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багууд нь “Шинэ кабул бааз"-д байрлах олон улсын эвслийн цэрэг, “Афганистаны Үндэсний аюулгүй байдлыг хангах хүчин” болон энгийн ажилчдыг хамгаалах түүнчлэн баазын аюулгүй байдлыг хангах үүргээ нэр төртэйгөөр амжилттай гүйцэтгэсэн шилдэг энхийг сахиулагчид юм. Монгол Улсын эр зориг, тэсвэр хатуужил, үүрэг гүйцэтгэлт өндөр энхийг сахиулагч дайчдын Кабул хотын аюулгүй байдлыг хангахад оруулсан  хувь нэмэр хэмжээлшгүй.

Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн нь өмнөө тавигдсан үүргээ мэргэжлийн ур чадвар, сахилга зохион байгуулалтын өндөр түвшинд гүйцэтгэсээр ирсэн нь Монгол Улс, Зэвсэгт хүчнийхээ өмнө өргөсөн тангарагтаа хэзээд үнэнч гэдгээ батлан харуулсан явдал юм.

“Шийдвэр дэмжлэг” ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн дэд хурандаа М.Түвшинжаргал захирагчтай Монгол Улсын Зэвсэгт хүчний 12 дугаар ээлжийн цэргийн багийн нийт бие бүрэлдэхүүнд үүргээ амжилттай гүйцэтгэсэнд дахин талархал илэрхийлэхийн ялдамд Монгол Улсын Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб тус бүрэлдэхүүнийг шагнаж урамшуулахыг үүгээр уламжилъя. Монгол Улсын шилдэг энхийг сахиулагчдадаа баярлалаа.

Таныг хүндэтгэсэн "Шийдвэртэй дэмжлэг ажиллагааны хүчний командлагч, генерал Скот Миллер" гэжээ хэмээн Зэвсэгт хүчний жанжин штабаас мэдээллээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа