- Сэтгүүлч
- 2021/06/22
- 545
"Зуун жилийн яруу алдар, зузаан найрамдлын гэрч" цахим сурвалжлагын арга хэмжээ эхэллээ
"Зуун жилийн яруу алдар, зузаан найрамдлын гэрч" Монгол, Хятад хоёр орны хэвлэл мэдээллийн хамтарсан цахим сурвалжлагын нээлтийн арга хэмжээ өнөөдөр /6 дугаар сарын 22/-ны өдөр ӨМӨЗО-ны төв Хөх хотод, Улаанбаатарт цахим хэлбэрээр зохиогдлоо.
Хятадын Коммунист нам байгуулагдсаны 100 жилийн ой тохиож буйтай холбогдуулан сурвалжлагын арга хэмжээнд Монгол, Хятадын найрамдлын үйл явц, ХКН-ын түүхэн хөгжлийг харуулж, хоёр орны найрамдал ба иргэдийн харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх зорилготой.
Уг арга хэмжээ 6-р сарын 22-28 хүртэл үргэлжилэх бөгөөд Хятад улсын Синьхуа Агентлагийн монгол хэлний сайт, ХТРТ-ийн монгол хэлний сайт, Өвөр Монголын Өдрийн Сонины Солонго мэдээний төв, ӨМРТ-ийн “Талын Дуу Хоолой Радио”, ӨМ-ийн Монгол Одон Телевиз ба Монголын “Зууны мэдээ сонин”、UBS、TV2、TV8、FM107.5、Zindaa.mn、News.mn、shuum.mn、Livetv.mn、mass.mn зэрэг 10 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэл мэдээлэл дамжуулж оролцсон юм.
Ирэх хоногуудад Өвөр Монголын Баяннуур, Ордос, Ухай хот түүнчлэн Ниншягийн хотон үндэстний өөртөө засах орноор аялан сурвалжлага хийж, ядуурлаас ангижруулах
, байгаль орчныг нөхөн сэргээх, соёл аялал жуулчлал, орчин үеийн хөдөө аж ахуйн хөгжил, эко бүтээгдэхүүний үйлдвэр зэрэг олон салбарын хөгжил, ололт амжилттай танилцах болно.
Санал болгох
-
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.
-
Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд гал түймрийн 1700 гаруй дуудлага бүртгэгдэж, үүнээс 17 хувийг хогийн цэг, хогийн суваг шатсан дуудлага мэдээлэл эзэлж байна...
Сэтгэгдэл