Засвар механикийн заводад Грат-1400 насосны эд анги үйлдвэрлэхэд гарсан хаягдал зоргодсыг Хятад улсын SBJ-2000A суурь машин дээр хэвд цутган дахин ашиглаж байна. Өнгөрсөн онд 70 сая төгрөгийн хаягдмал бүтээгдэхүүн болох зоргодос үйлдвэрлэлд нийлүүлжээ. Нэг тонн зоргодос 700 мянган төгрөгийн өртөгтэй. Зоргодсыг берикет шахмал бүтээгдэхүүн болгон Цутгуурын цехэд хайлуулан ашиглаж байгаа юм. Анх ЗМЗ-ын Инженерийн зөвлөл энэхүү санаачилгыг гаргасан бөгөөд өнгөрсөн онд 10 тонн зоргодос Цутгуурын цехэд нийлүүлсэн байна. Ийнхүү импорт орлох бүтээгдэхүүний бэлдэц үйлдвэрлэлд нэвтрүүлсэн нь шинэлэг ажил болжээ. Мөн тус цехэд Стандарт бус металл хийц, Резинэн эдлэл, Цутгуурын болон Машин үйлдвэрлэлийн инженерийн баг ажиллаж байна.

Т.Батчулуун

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа