- Сэтгүүлч
- 2021/06/23
- 600
Үндэсний их баяр наадмыг үзэгчгүй зохион байгуулна
Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт, үндэсний бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, үндэсний сурын болон шагайн харваа, Төрийн хүндэтгэлийн концертыг үзэгчгүй зохион байгуулж, радио, телевиз, цахимаар шууд дамжуулан үзүүлэхээр Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэлээ.
Цар тахлын халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж байгаа учир аймгууд ирэх долдугаар сарын 20 хүртэл баяр наадам тэмдэглэхгүй. Улсын болон орон нутгийн онцгой комисс тухайн үед нь эрсдэлийн үнэлгээ хийсний дараа баяр наадам тэмдэглэх эсэхийг шийдвэрлэх юм. Хурдан морины бүсийн уралдаан, уул овооны тахилга, тэмдэглэлт ой зэрэг нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг бүх шатны Засаг дарга нарт үүрэг болголоо гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
Санал болгох
-
Малчид иргэдэд зориулсан мэдээ: 2026 оны нэгдүгээр сарын 1-3-ныг хүртэл ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.
-
Нийгмийн даатгалын сангаас бүрэн болон хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэвэр авах эрх үүсээгүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, тэжээгч нь нас барсан 18 хү...
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.


Сэтгэгдэл