- Сэтгүүлч
- 2021/08/25
- 638
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Өнөөдөр аргын тооллын 2021 оны 8 дугаар сарын 25. Лхагва гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Намрын тэргүүн улаан бич сарын шинийн 18. Буд гараг. Могойг хүлэгч одтой, таван шар мэнгэтэй, хөхөгчин могой өдөр.
Өдрийн наран 6 цаг 01 минутад мандан, 19 цаг 48 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээхэд муу.
Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Дашнямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малын гарлагатай хэмээжээ.
Санал болгох
-
Сүүлийн жилүүдэд цахим мөрийтэй болон бооцоот таавар, хууль бус тоглоом зохион байгуулдаг хэсэг бүлэг этгээдүүд нь иргэдэд бага хэмжээгээр хожиж байгаа сэтгэгдэ...
-
Шинэ жилийн баяр ойртож байгаа энэ өдрүүдэд айл, өрх, албан байгууллага бүр сүлд модоо засаж, баярын уур амьсгалыг бий болгодог. Өндөр, нам, өргөн, нарийн, гэрэ...


Сэтгэгдэл