- Сэтгүүлч
- 2021/08/30
- 772
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал тохиромжтой
Өнөөдөр аргын тооллын 2021 оны 8 дугаар сарын 30. Даваа гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Намрын тэргүүн улаан бич сарын шинийн 23. Сумъяа гараг. Чөлөөт эх одтой, есөн улаан мэнгэтэй, цагаан нохой өдөр.
Өдрийн наран 6 цаг 08 минутад мандан, 19 цаг 38 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн.
Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, эрдэнийг гадагш өгөх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой.
Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно хэмээжээ.
Санал болгох
-
Дэлхий дээр долоон зүйлийн хотон байдгаас манай улсад зөвхөн #борцгор хотон л нутагладаг байна.
-
Жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-нээс зургаадугаар сарын 15-ны өдрийг хүртэл загас агнахыг хориглосон байдаг бөгөөд хориглосон хугацаа нь загасны үржлийн үе юм.


Сэтгэгдэл