
- Сэтгүүлч
- 2021/09/03
- 1011
Орон нутаг дахь коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл солилцов
Эрүүл мэндийн яамнаас орон нутагт халдварын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан орон нутгийн Эрүүл мэндийн байгууллагуудтай цахим хурал зохион байгуулав. Тус хуралд Нийтийн эрүүл мэндийн тусламж, бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан, Эмнэлгийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох, ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга Ж.Нямсүрэн нар болон орон нутгийн мэргэжилтнүүд оролцов.
Хурлын эхэнд ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа илтгэл тавьж улсын хэмжээний нөхцөл байдлын талаар танилцуулав. Үүний дараа Баянхонгор, Дархан-Уул, Дорнод, Өвөрхангай, Ховд, Увс аймгууд нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж цаашид авах хариу арга хэмжээний талаар танилцуулав. Хурлын төгсгөлд цаашид хийх ажлын чиглэлийг ЭМЯ-ны НЭМТБХЗГ, ХӨСҮТ, ГХЭМУА-ны тандалтын баг хэлэлцэв. Сүүлийн 24 цагийн хугацаанд 3805 хүнээс халдвар илэрч үүнээс Улаанбаатар хотод 912, хөдөө орон нутагт 2893 тохиолдол бүртгэгдсэн байна. Өнгөрсөн хоногт 2570 хүн эдгэрч, эмнэлэг болон гэрийн хяналтаас гарав.
Санал болгох
-
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Зургаадугаар сарын 17-ны өдөр баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул үер...
-
Зайсангийн зүүн гүүрийг өргөтгөн шинэчлэх ажлын хүрээнд авто замын хөдөлгөөнийг энэ оны нэгдүгээр сарын 10-наас хааж, буулгаж, гуравдугаар сараас гүүрийг шинэчл...
Сэтгэгдэл