- Сэтгүүлч
- 2021/09/20
- 1059
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн
Өнөөдөр аргын тооллын 2021 оны 9 дүгээр сарын 20. Даваа гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Намрын дунд улаагчин тахиа сарын шинийн 15. Сумъяа гараг. Шувуун хошуут одтой, зургаан цагаан мэнгэтэй, цагаагчин хонь өдөр.
Өдрийн наран 6 цаг 36 минутад мандан, 18 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал адгуус муулах, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, хийморийн ддарцаг хатгахад сайн.
Сахил санваар авах, хануур төөнүүр хийлгэх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.
Санал болгох
-
Сүүлийн жилүүдэд цахим мөрийтэй болон бооцоот таавар, хууль бус тоглоом зохион байгуулдаг хэсэг бүлэг этгээдүүд нь иргэдэд бага хэмжээгээр хожиж байгаа сэтгэгдэ...
-
Шинэ жилийн баяр ойртож байгаа энэ өдрүүдэд айл, өрх, албан байгууллага бүр сүлд модоо засаж, баярын уур амьсгалыг бий болгодог. Өндөр, нам, өргөн, нарийн, гэрэ...


Сэтгэгдэл