- Сэтгүүлч
- 2021/10/25
- 381
Цагаан тоос дарах зорилгоор мод тарив
Баяжуулах үйлдвэр Судалгаа хөгжлийн төвтэй хамтран цагаан тоос дарах ажлын хүрээнд Хаягдлын аж ахуйн далангийн зүүн урд хэсэгт энэ сарын 13-15-нд 300 гаруй бургас, хайлаас, улиас тарилаа. Тэд өнгөрсөн хавар 500 гаруй мод тарьсан нь 100 хувь ургажээ. Ойрын жилүүдэд энэ талбайн 3 га газрыг ойжуулахаар зорьж байна.
Баяжуулах үйлдвэрийн Цагаан тоос дарах албаныхан мод тарихаас гадна хөрсөөр хучих, кальц хлоридын уусмалаар норгох аргаар цагаан тоос бууруулахаас гадна шинэ арга ч туршжээ. Энэ талаар Баяжуулах үйлдвэрийн Цагаан тоос дарах албаны тэргүүлэх инженер Л.Одонтунгалаг Өнгөрсөн есдүгээр сарын 13-18-нд нэгэн шинэлэг арга туршлаа. Судалгаа хөгжлийн төвийн лабораторт туршсан петросоль холимог урвалжаар анх удаа 800 га талбайг хучсан. Үүний үр дүн ирэх хавар гарна, амжилттай болно гэдэгт бид итгэж байна” гэж ярив.

Я.Энхтуяа
Санал болгох
-
Үндсэн хуулийн түүхэн хөгжил, хуульт ёсны үнэт зүйл, нийгмийн хөгжилд оруулсан хувь нэмэр, хөгжлийн чиг хандлагыг иргэн бүрд ойлгуулан таниулах, Үндсэн хуулиа т...
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Сэтгэгдэл