- Сэтгүүлч
- 2021/11/22
- 1121
Нийслэлийн өмчид нийгмийн дэд бүтцийн зориулалттай барилгуудыг бүртгэн авлаа
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар нийслэлийн өмчид барилга байгууламж, хөрөнгө бүртгэн авах тухай, гудамж нэршүүлэх тухай, асуудал дэмжих тухай болон Тэргүүлэгчдийн хурлын тэмдэглэлээр өгсөн үүргийн биелэлттэй танилцаж, хэлэлцсэн юм.
Нийслэлийн өмчид дүүргийн төсвийн хөрөнгө, Арабын Нэгдсэн Эмират Улсын буцалтгүй тусламжаар баригдаж, ашиглалтад орсон цагдаа, сургууль, цэцэрлэгийн 5 барилга, ус түгээх 5 байрыг бүртгэн авлаа.
Тодруулбал, Багануур дүүргийн “Оюуны эрин” цогцолбор 320 хүүхдийн суудалтай сургуулийн барилга, Сонгинохайрхан дүүргийн 150 хүүхдийн ортой 263 дугаар цэцэрлэгийн барилга, Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын барилга, тус дүүргийн 299, 25 дугаар цэцэрлэгийн барилгыг нийслэлийн өмчид бүртгэн авсан юм. Мөн Сонгинохайрхан дүүргийн 32, 33, 36 дугаар хороонд байрлах ус түгээх 4 байр, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд байрлах ус түгээх байрыг нийслэлийн өмчид бүртгэлээ.
Эх сурвалж: НИТХ
Санал болгох
-
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс дахь албан ёсны айлчлалынхаа үеэр /2026.09.30/ тус улсад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэйгээ уулзаж, Засгийн газр...
-
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралд Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО)-ын Ерөнхийлөгч Н.Ишигүро /2026.09.30/ бараалхав.


Сэтгэгдэл