Ирээдүйтэй, тогтвортой, итгэж болох койныг хэрхэн сонгох ёстой вэ?
Койн сонгохдоо юуг анхаарах ёстой вэ? Энтрепренёр, мэдээллийн технологийн 20 жилийн туршлагатай зөвлөх Ц.Бадраа зөвлөж байна.
Технологи бүх хүнд тэгш боломж олгож байна. Тиймээс хэрэглэгчид сайтар судалж, итгэлтэй, найдвартай койноо сонгож сурах нь чухал байна. Ингэж чадвал аяндаа зах зээлийнхээ жамаар буруу нь арчигдаад, зөв нь үлдэнэ.
Ирээдүйтэй, тогтвортой, итгэж болох койныг хэрхэн сонгох ёстой вэ?
1. Койны арилжаа хийх тодорхой стратегитэй болох хэрэгтэй. Өөрөө судалгаа хий
Аливаа койнд хөрөнгө оруулалт хийхээс өмнө тухайн төслийн талаарх мэдээлэлд шүүмжлэлтэйгээр хандаж, хэдэн хэрэглэгчтэй байна, ямар асуудлыг энэхүү төсөл нь шийдэж байна, ямар нэг салбартай холбоотой байна уу зэрэг асуултуудыг та өөрөөсөө асуугаарай. Багийг судал. Салбарын бус мөртлөө алдар нэрээрээ итгэл татах гэсэн хүмүүс байвал бол эрсдэл ихтэй. Энэ багт дэлхийд танигдсан технологийн салбарын хүмүүс байна уу. Тэдгээр хүмүүс нь бодит хүмүүс мөн үү? Тэднийх нь сошл аккаунтуудыг шалга, хэр идэвхитэй юм байна? Зарим тохиолдолд гадаад хүний зураг тавиад их сүртэй цол гуншин тавьсан байдаг. Тийм байвал тэр хүнийг нь бүр сайн судал.
Хэрэв танд маш том зүйлүүдийг амласан боловч яг бодитой хийсэн, бий болгосон зүйлгүй бол энэ төслөөс холуур өнгөрсөн нь дээр болов уу. Амлалтуудыг нь судал. Хэр бодитой вэ, хэрэгжих боломжтой юу? Яаж хэрэгжих юм? Амлалт нь амьдралд ойр бус, эсвэл мэргэжлийн бус хэт мөрөөдлийн чанартай байх тусмаа эрсдэлтэй. Жишээ нь дэлхийд гарах койн гээд байвал яаж гэдгийг нь судал. Хамгийн гол нь Wnitepaper-г нь заавал УНШ.
2. Эрсдлээ бууруул
Зарим хүмүүсийн бусдад нөлөөлөх гэсэн зөвлөмжүүд таны эрх ашгийг хамгаалахад зориулагдаагүй байж магад.
Иймд тодорхой нэг койнд хөрөнгө оруулалт хийх хамгийн дээд хэмжээг өөртөө тогтоох хэрэгтэй ба энэ дүн нь аль болох таны өөрийн алдсан ч харамсахгүй дүн байвал зохино. Зах зээлийн ямар ч хөөс үүссэн бай, яаж ч хүмүүс шуурсан бай бодсон хэмжээнээсээ илүү их мөнгөөр арилжаа битгий хий.
3. Өөрийн хөрөнгө оруулалтын сагс үүсгэж, тархаан байршуул
Зөвхөн нэг койнд хэт их хөрөнгө оруулалт хийх нь эргээд сайн өгөөж өгөх нь ховор. Хувьцааны адил мөнгөө тархаан байршуулж, нэг сагсанд бүх өндгөө битгий хий. Койны зах зээл маш тогтворгүй тул аль нэгнийх нь үнэ гэнэтийн хүчин зүйлээс болж нилээн их хэмжээгээр уналаа гэж бодоход тухайн койны нөлөө таны үүсгэсэн сагсанд бага байх болно. Иймд судалгаагаа маш сайн хийсний дүнд хөрөнгө оруулалтын сагсаа бүрдүүлэх нь зөв юм.
4. Урт хугацааны хөрөнгө оруулалт хий
Өдөр тутмын үнэ өсч буурч маш их хэлбэлзэх учир шинэхэн хөрөнгө оруулагч нар үнийн өндөр хэлбэлзлээс болж сандралд орж, үнэ хамгийн бага байхад зарах тохиолдол их гардаг. Койнууд байж л байна, алга болохгүй тул өөрийнхөө мөнгийг хэдэн сар эсвэл хэдэн жилээр байлгаж чадвал хамгийн их өгөөж хүртдэг туршлагатай.
5. Худалдан авалтаа автоматжуулахыг хичээ
Энгийн хувьцааны арилжааны адил, койны арилжааг мөн “dollar-cost averaging” буюу нийт хийх хөрөнгө оруулалтыг бага багаар автоматаар хийхийг хэлж байгаа юм. Жишээлбэл сар бүр биткойнд $100-н хөрөнгө оруулалт хийх арилжааг автоматжуулна. Ингэснээр биткойны үнэ өндөр ч бай, бага ч бай бага багаар тогтмол авсан тул өнгөрсөн хугацаанд хийсэн бүх арилжааны жигнэсэн дундажаар эцсийн худалдан авсан үнэ нь тодорхойлогдох юм.
Мэдээж хэн ч зах зээлийн хамгийн доод үнэ нь хэзээ байхыг таамаглаж чадахгүй тул зах зээл хамгийн бага байхад худалдан аваад өссөн үед нь зардаг хүн байхгүй. Харин энэхүү “dollar-cost averaging” стратегиэр автоматаар худалдан авах нь зах зээл өндөр байхад ихээр авснаас хавьгүй дээр нөхцөл үүсгэх тул давуу талтай юм.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Сэтгэгдэл