- Сэтгүүлч
- 2021/12/22
- 890
ЭМЯ: Монгол Улсад омикрон илэрсэн гэдэг нь ташаа мэдээлэл
Мэдээллийн сайтууд дээр гарсан гадаадаас ирсэн 2 иргэнээс Омикрон илэрсэн гэсэн мэдээлэл ташаа бөгөөд одоогоор Монгол Улсад омикрон хувилбар бүртгэгдээгүй байна. Монгол Улсад гаднаас ирж байгаа бүх иргэдээс онгоцны буудал дээр хурдавчилсан ба ПГУ тест авч оруулж байгаа бөгөөд эерэг гарвал тусгаарлаж байна.
Мөн гаднаас ирсэн бүх иргэдээс 4 дэх хоногт шинжилгээ авч байгаа бөгөөд эерэг бүх тохиолдолд генийн дараалал тогтоох шинжилгээ хийж байгаа. Одоогоор Омикрон хувилбар илрээгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ
Санал болгох
-
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс дахь албан ёсны айлчлалынхаа үеэр /2026.09.30/ тус улсад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэйгээ уулзаж, Засгийн газр...
-
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралд Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО)-ын Ерөнхийлөгч Н.Ишигүро /2026.09.30/ бараалхав.


Сэтгэгдэл