Монголын Зохиолчдын Эвлэлээс зохион байгуулдаг Эгшиглэнт эхийн хишигт найрагч тодруулах “Болор цом” яруу найргийн наадам 39 дэх удаагаа Улаанбаатар хотод болох гэж байна.

Наадмын эхний даваанд хот, хөдөөгөөс 144 шүлэг ирсэн бөгөөд тэндээс шалгарсан 25 яруу найрагч “Болор цом”-ын төлөө өрсөлдөнө. Энэ жилийн яруу найргийн наадмыг уламжлал ёсоор МҮОНРТ хамтран зохион байгуулж байна. МҮОНРТ нь 1983 оноос хойш жил жилийн “Болор цом” наадмыг үзэгч түмэндээ хүргэж, түрүүлсэн найрагчийг Эгшиглэнт эхийн хөргөөр байлдаг юм.

“Болор цом 39” наадмын онцлог, хөтөлбөрийн талаар МЗЭ-ийн дарга Б.Ичинхорлоо, МҮОНРТ-ийн Ерөнхий захирал А.Бүрэнбаатар нар 2021 оны 12 дугаар сарын 22-ны 12 цагт “Өдрийн сонин”-ы мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийх тул хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчдийг урьж байна!

МОНГОЛЫН ЗОХИОЛЧДЫН ЭВЛЭЛ

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа