- Сэтгүүлч
- 2021/12/30
- 674
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн
Өнөөдөр аргын тооллын 2021 оны 12 дугаар сарын 30. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Өвлийн дунд цагаан хулгана сарын шинийн 26. Бархасвадь гараг. Хонгорцог одтой, дөрвөн ногоон мэнгэтэй, хар хулгана өдөр. Дашнямтай өдөр.
Өдрийн наран 8 цаг 42 минутад мандан, 17 цаг 08 минутад жаргана. Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дархны үйлд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн хэмээжээ.
Санал болгох
-
Дэлхий дээр долоон зүйлийн хотон байдгаас манай улсад зөвхөн #борцгор хотон л нутагладаг байна.
-
Жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-нээс зургаадугаар сарын 15-ны өдрийг хүртэл загас агнахыг хориглосон байдаг бөгөөд хориглосон хугацаа нь загасны үржлийн үе юм.


Сэтгэгдэл