- Сэтгүүлч
- 2020/06/29
- 903
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Өнөөдөр аргын тооллын 2020 оны зургаадугаар сарын 29. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн зуны дунд хар морин сарын Билгийн тооллын 9. Сумъяа гараг. Тэргүүн дагуул одтой, дөрвөн ногоон мэнгэтэй харагчин туулай өдөр.
Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага: Мунхрахуй
Суудал: Хий
Өдрийн наран 4 цаг 56 минутад мандан, 20 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн.
Газар хагалах, ус булгийн эх малтах, сэтгэлд сэвтэй газар очих, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
Санал болгох
-
Хорин зургаан жил өөрийн хүч чадал, авьяас билгээ дайчлан ард түмэн, дэмжигч олондоо уран бүтээлээ хүргэж ирсэн, авьяаслаг дуучин, “Номин талст” хамтлагийн ...
Сэтгэгдэл