- Сэтгүүлч
- 2022/02/07
- 947
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Өнөөдөр аргын тооллын хоёрдугаар сарын 07. Даваа гараг. Билгийн тооллын XVII Жарны "Буян үйлдэгч" хэмээх Усан бар жилийн хаврын тэргүүн Хар бар сарын шинийн 7. Сумъяа гараг. Шийдэм одтой, нэг цагаан мэнгэтэй, цагаагчин туулай өдөр.
Өдрийн наран 8 цаг 12 минутад мандан, 18 цаг 01 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ хэмээжээ.
Санал болгох
-
"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлт эхлэхэд 11 хоног үлдлээ. Энэ удаагийн марафонд 46306 хүн гүйхээр бүртгүүлээд байна. Иймд хагас болон бүтэн марафонд ...
-
Их мөстлөгөөс амьд үлдсэн бөхөн Монголын говь нутагт л байдаг. Монгол бөхөн сүүлчийн мөстлөгийн үед арслан заан, үст хирс, сэлмэн соёот бар зэрэг өнөө үед устаж...


Сэтгэгдэл