- Сэтгүүлч
- 2022/03/01
- 537
“Ээжүүддээ хайр түгээе” аянд 700 гаруй ажилтан оролцжээ
Эхний долоо хоногт “Ээжтэйгээ хамт...” гэрэл зургийн челленжийг Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын албан ёсны цахим хуудсаар өрнүүлэхэд 400 гаруй ажилтан оролцжээ. Хоёр дахь долоо хоногоос ээжийн тухай дуу, шүлгээр аян үргэлжилж, энэ үеэр уурхайчдын дунд OPEN MIC зохион байгуулахад 15 ажилтан оролцсон байна. Тэдний дүрс бичлэгийг олон нийтийн сүлжээнд байрлуулсан нь өндөр хандалт авсаар байна. Гурав дахь долоо хоногт ээждээ өөрийн гараар бэлэг урлах, ээжтэйгээ аялах, дуртай зүйлийг нь хамт хийх, цагийг ээжтэйгээ зугаатай, дурсамжтай өнгөрүүлэх зэргээр видео бичлэг хийж Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын албан ёсны цахим хуудаст нийтлэн эерэг хандлага түгээсээр байна. Энэ хугацаанд “Ижийдээ захидал бичээрэй” уламжлалт уралдаан давхар явагдаж байгаа юм. 10 дахь жилдээ зохион байгуулагдаж буй уг уралдааны дүн Март 8-ны өмнө гарч, шилдгүүдэд шагнал гардуулна.
М.ОДГЭРЭЛ
Санал болгох
-
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаахан байна.
-
"Улаанбаатар хотын хөгжлийн корпорац” ХК-иас 50 байршилд төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төслийг үе шаттай хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар 23...


Сэтгэгдэл