- Сэтгүүлч
 - 2022/03/01
 - 580
 
Соёл, урлагийн үйл ажиллагаа сэргэлээ
Цар тахлын улмаас сүүлийн хоёр жил үйл ажиллагаа нь хязгаарлагдсан Соёл, урлагийн цогцолборын ажил үйлчилгээ хэвийн горимд шилжжээ. Өндөржүүлсэн бэлэн байдлаас өдөр тутмын бэлэн байдалд шилжсэнтэй холбогдуулан тус цогцолбор үйл ажиллагаа, үзвэр үйлчилгээг танхимаар зохион байгуулахаар боллоо. Дугуйлангуудын үйл ажиллагаа сэргэсэнд үйлдвэрийн ажилчид, хүүхэд багачууд баяртай байгаагаа илэрхийлсэн.
Соёл, урлагийн цогцолборын хамт олон, Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Эрдэнэт үйлдвэрийн Эмэгтэйчүүдийн холбоотой хамтран “Урт наслаарай, Ээжээ” тоглолт тавихаар бэлтгэж байна. Мөн ирэх сард Улаанбаатар хотын уран бүтээлчдийн хамтарсан тоглолт, бусад үзвэр үйлчилгээг цар тахлын дэглэм баримтлан үзэгчдэд толилуулахаар төлөвлөн ажиллаж байна.
М.ОДГЭРЭЛ
Санал болгох
- 
                                        
                                        
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаахан байна.
 - 
                                        
                                        
"Улаанбаатар хотын хөгжлийн корпорац” ХК-иас 50 байршилд төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төслийг үе шаттай хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар 23...
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
                                            
                                
                                

                
                
Сэтгэгдэл