- Сэтгүүлч
- 2022/03/02
- 1390
Баяжуулах үйлдвэр саналын системийн оролцоог 50 хувьд хүргэнэ
Баяжуулах үйлдвэрийн ажилтнууд саналын системд 2005 оноос хойш нийт 15777 санал гаргаж, ажлын чанар сайжруулах, хөдөлмөр хөнгөвчлөх, эрчим хүч хэмнэх, технологийн найдвартай ажиллагааг хангах, ажлын байрны орчин нөхцөл сайжруулах, эрсдэл бууруулах чиглэлээр ажиллажээ.


2021 онд нийт ажилтны 47.4 хувь буюу 551 ажилтан саналын системд оролцож, санал санаачилга гаргасан нь 2005 оноос хойш хамгийн өндөр үзүүлэлт байв. 2022 онд энэ тоог нэмэгдүүлэн нийт ажилтны 50 хувийн оролцоотой байх зорилт дэвшүүлжээ. 2021 онд гаргасан саналын 63.4 хувь буюу 1244 саналыг хэрэгжүүлжээ.

Энэ оны 2-р сарын 22-ны байдлаар 87 ажилтан 210 санал гаргасан байна. Үүний 75 хувийг ажилчид, 25 хувийг инженер техникийн ажилтнууд гаргасан байна. Бүтээмж чанарын дугуйлангийн явцын үнэлгээ хийгдэж байна. Одоогоор 69 дугуйлангаас 46 төсөл, 65 жижиг сайжруулалтын ажил хэрэгжүүлэхээр бүртгүүлсэн байна.
Я.ЭНХТУЯА
Санал болгох
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.


Сэтгэгдэл