- Сэтгүүлч
- 2022/03/04
- 371
Байгууллагын дэргэдэх цэцэрлэгийн тоог нэмэгдүүлнэ
2001 онд анхны хувийн цэцэрлэг байгуулагдсан цагаас хойш өнөөдөр 481 хувийн цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж байна. Сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг нэмэгдүүлэх чиглэлд байгууллагын цэцэрлэг байгуулах санаачилгыг дэмжин ажиллаж байгаа юм.
Улсын хэмжээнд байгууллагын дэргэдэх 25 цэцэрлэг байна. Эдгээр байгууллагын 73 салбар бүлэгт 1893 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж байна. Цаашид цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа хүүхдийг бүрэн хамруулахдаа төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд шийднэ.
Байгууллагын дэргэдэх цэцэрлэгийг хэрэгжүүлсэн “Тэсо” групп, Улсын II төв эмнэлэг зэрэг байгууллагын сайн туршлагыг өнөөдрийн зөвлөлдөх уулзалтын үеэр сонслоо. Улсын II төв эмнэлгийн тухайд өнгөрсөн онд 100 хүүхдийн ортой цэцэрлэгийг байгуулсан бөгөөд цаашид бүлгийн тоог нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа аж. “Тэсо” группийн нийт ажилтны 60 хувь нь 2-5 настай хүүхэдтэй. Эдгээр ажилтнуудынхаа хүүхдийг цэцэрлэгт хамруулах үйлчилгээг байгууллагын дэргэдэх цэцэрлэгээр шийдвэрлэжээ. Үүний үр дүнд ажилтнуудын сэтгэл ханамж 9 хувиар нэмэгдсэн байна.
Тэдний туршлагаас судлан Монос эмийн үйлдвэр, Сүү хувьцаат компани зэрэг хувийн хэвшлийнхэн байгууллагынхаа дэргэд цэцэрлэг байгуулахаар ажиллаж байгаа юм. Хувийн хэвшлийнхэн цэцэрлэг байгуулах туршлагаа харилцан ярилцаж, саналаа хэллээ.
Байгууллагын цэцэрлэгийг байгуулахад төрөөс мэргэжлийн удирдлага, нэг хүүхдэд ногдох хувьсах зардал, хүүхдийн хоолны зардал, мэргэжлийн багшаар хангах, багшийн мэргэжлийг дээшлүүлэх үйл ажиллагааны дэмжлэг үзүүлнэ.
Бага насны хүүхдийн цогц хөгжилд хувийн хэвшлийн байгууллагуудын оролцоо зөвлөлдөх уулзалтыг Боловсрол, шинжлэх ухааны яам, НҮБ-ын Хүүхдийн сан, МХАҮТ хамтран зохион байгуулж, төр, хувийн хэвшлийн төлөөлөл оролцлоо гэж БШУЯ-наас мэдээллээ.
Санал болгох
-
УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Ж.Золжаргал Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кшыштоф Бойкотой уулзла...
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Сэтгэгдэл