- Сэтгүүлч
- 2022/03/17
- 387
Мөчлөгт урсгалт тээврийн технологи үйлдвэрлэлд нэвтрүүлнэ
Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхайн олборлолтын зардлын 45-50 хувийг технологийн тээвэр эзэлдэг. Уурхай гүнзгийрэх тусам технологийн тээвэрлэлтийн дундаж зай уртсаж байгаа. Ингэснээр уурхайн технологийн тээврийн зардал нэмэгдэж, тээвэрлэлтийн нэгж өртөг өссөнөөр уурхайн нийт өртөгт сөрөг нөлөөлдөг. Иймээс уулын цул тээвэрлэлтийн ажилд мөчлөгт урсгалт тээврийн технологи буюу хосолмол тээврийн систем нэвтрүүлэхээр шийдвэрлэсэн.
Энэхүү төсөл амжилттай хэрэгжсэнээр хөрсний тээврийн зардал 25-30 хувиар буурах юм. Төслийн хүрээнд нэгдүгээрт, техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах, тоног төхөөрөмжийн нарийвчилсан зураг гаргах, хоёрдугаарт, нарийвчилсан зураг төслийн ажил үе шаттай хийгдэж бэлэн болсноор тоног төхөөрөмж, металл хийцийн үйлдвэрлэл явагдах, гуравдугаарт, үйлдвэрлэсэн тоног төхөөрөмж, металл хийцийн тээвэрлэлт, угсралт, суурилуулалт хийгдэж захиалагчид хүлээлгэн өгөх юм. Одоогийн байдлаар төслийн нэгдүгээр шатны ажил бүрэн дууссан. Хоёрдугаар шатны ажлууд 85 хувьтай, 3-р шатны ажлууд эхэлжээ.
Энэ онд угсралт, суурилуулалтын ажлыг бүрэн дуусгахаар гүйцэтгэгч болон хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсэгтэй хамтран ажиллаж байна гэж Үйлдвэрийн бодлогын газрын Ерөнхий уурхайчин П.Түвшинжаргал мэдээллээ.
Т.БАТЧУЛУУН

Санал болгох
-
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.
-
Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд гал түймрийн 1700 гаруй дуудлага бүртгэгдэж, үүнээс 17 хувийг хогийн цэг, хогийн суваг шатсан дуудлага мэдээлэл эзэлж байна...
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Сэтгэгдэл