- Сэтгүүлч
- 2022/03/17
- 578
Шинэ флотомашинууд ашиглалтын зардал бага, найдвартай ажиллагаа сайн
Өөрөө нунтаглах хэсгийн дөрөвдүгээр шугамын бүтээн байгуулалттай уялдуулан, Нунтаглан баяжуулах хэсгийн хам баяжуулалтын тавдугаар секцийн хүдэр боловсруулах хүчин чадлыг жилд 12 сая тонн болгон нэмэгдүүлэх шинэчлэлийн ажлыг 2020 оны наймдугаар сараас эхлүүлсэн.
Энэ хүрээнд хуучин тавдугаар секцийг буулгах, шинэ секцийн суурь цутгах, төмөр хийцийг угсрах ажлыг бүрэн дуусгав. Шинэ секцийн Wemco маркийн флотомашинууд нь өндөр бүтээмжтэй, овор хэмжээ багатай, орчин үеийн бүрэн автоматжуулсан камер болон хяналтын систем бүхий төхөөрөмжөөр тоноглогдох юм.
Мөн ашиглалтын зардал бага, найдвартай ажиллагаа сайтай, өнөөгийн болон ирээдүйд олборлох хүдрийн шинж чанарт тохирсон дөрвөн хувилбарт технологийн уян схемээр ажиллах боломжтой. Өмнө нь баригдсан хам баяжуулалтын секцүүдтэй харьцуулахад хямд өртөгтэй бөгөөд уг төсөл өртгөө 2.5 жилд нөхнө гэж мэргэжилтнүүд тооцож байна.

Я.ЭНХТУЯА
Санал болгох
-
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан хоёрдугаар сарын 20-ны өдрийн байдлаарх мэдээллээр Монгол орны нийт газар нутгийн 72 хувь нь цасан ...
-
Дорнод аймгийн Халхгол сумын II багийн “Хошуу бургас” гэдэг газар аймгийн төвөөс зүүн урд зүгт 330 км, сумын төвөөс баруун хойд зүгт 70 км зайд “Буйр” н...
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сэтгэгдэл